Одоо
үед давс нь зөвхөн хоол унданд хэрэглэгдэхээс гадна анагаах сувилахуй
ухаанд ч онцгой үүрэг гүйцэтгэж байна. Янз бүрийн хэрэгцээ шаардлагаас
үүдэж давсаар хийсэн бүтээгдэхүүнүүд ч хэдийнээ бий болжээ. Үүний нэг
жишээ бол давсан чийдэн гэж нэрлэгдэж байгаа гэрлийн давсан бүрхүүл юм. Давсан чийдэнгийн ашиг тусыг олж мэдсэнээр дэлхийн улс орнуудын ард иргэд амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэж байна. Манай
бүтээгдэхүүн болох гэрлийн давсан бүрхүүлийн түүхий эд жамц давсанд олон төрлийн эрдэс бодис
агуулагдсан байдаг. Давсан
чийдэн хэрэглэгчийн тав тух, тансаг хэрэглээ, эрүүл мэндэд
зориулагдсанаас гадна гэрлийн шилнээс ялгарах дулааны үйлчлэлээр жамц
давсны химийн найрлагад агуулагдаж байгаа бодисуудын ууршин ялгарах
онцлог болон өнгийг ашигласанд манай бүтээгдэхүүний мөн чанар оршино. Сод Намнаа компани хэмжээ, хэлбэр нь өөр өөр давсан
чийдэнг Монголдоо анх үйлдвэрлэн үйлчлүүлэгч та бүхэндээ өргөн барьж
байна. /Зохиогчийн эрх (патент) хуулиар хамгаалагдсан/ Гайхамшигтай
туяа цацруулсан эдгээр талстан давсан гэрлийг байгалийн ион үүсгэгч
/ion generator/ гэж нэрлэдэг. Бидний
эргэн тойронд тухайлбал гэр орон, албан тасалгаанд телевизор, гар утас,
компьютор, радио, бичил долгионы зуух, агааржуулагч, халаагч гэх мэт
олон цахилгаан төхөөрөмжөөр дүүрэн байдаг. Эдгээр төхөөрөмжүүдээс
ялгарч байгаа хүний биед муу бичил долгион / positive ion / нь бидний
ажиллаж амьдрах эрч хүчийг сулруулж өвчин хуучийг сэдрээж сэтгэл
санаагаар унаган байнга ядраан туйлдуулж байдаг. Давсан чийдэнгээс
ялгарч буй хасах ион / negative ion / нь дээр дурьдсан цахилгаан
хэрэгслүүдээс ялгарч байдаг хүний биед муу бичил долгионыг /нэмэх ион/ саармагжуулан
хоргүй болгодог учир хүмүүс гэр орондоо
болон албан тасалгаандаа өргөнөөр хэрэглэдэг.
Мөн түүнчлэн давсан лаа нь ч гэсэн зарим талаараа бага зэрэг давсан чийдэнтэй ижил үр нөлөө үзүүлдэг.
Мөн
гэр оронд болон орчин тойрны муу энергийг зайлуулдаг, хүмүүсийг өөр
хоорондоо эвтэй найртай, аз жаргалтай болгодог гэсэн дорно дахины домын
тухай дэлхийн олон үндэстэн мэдсэнээр давсан чийдэнг амьдрал ахуйдаа
байнга хэрэглэсээр иржээ. Түүнчлэн
давсан чийдэнг телевизор, гар утас, компьютерийн дэргэд мөн унтлагын
өрөө, ажлын өрөө болон амьдардаг өрөөндөө байрлуулахад туйлын
тохиромжтой. - Давсан
чийдэн хүний ядаргаа / стресс / , харшлын өвчин / алерги / , астма
зэрэг олон өвчнөөс урьдчилан сэргийлж тайвшруулах үйлчилгээтэй.
- Давсан чийдэнг албан тасалгаанд хэрэглэвэл: ядаргааг багасгаж агаарыг цэвэршүүлнэ.
- Эмнэлэгт: Өвчтний аливаа өвчний илаарших явцад сайнаар нөлөөлдөг.
- Унтлагын өрөөнд буюу хүүхдийн өрөөнд байрлуулвал: шөнийн цагт амьсгалах агаарыг цэвэршүүлнэ.
- Тамхи татдаг орчинд давсан чийдэн болон давсан лааг байрлуулбал: энэ нь тамхины утааг үгүй болгодог.
- Цахилгаан
хэрэгслүүдээс ялгарч байдаг хүний биед муу нэмэх ионыг хоргүй
болгодогоос гадна компьютер болон зурагтын дэлгэцнээс / монитороос /
гарч буй цацраг туяаг саармагжуулж устгадаг.
Шинэ жил, сар цагаан, төрсөн өдөр
гэх мэт тэмдэглэлт баярыг тохиолдуулан гэр бүл, хамаатан садан, найзууддаа давсан
чийдэн бэлэглэвэл туйлын зохимжтой, өвөрмөц, тансаг, үнэ цэнэтэй сайхан бэлэг болно.
Ашиглах
явцад гэрлийн давсан бүрхүүл нь хатаж цайрах тохиолдолд бага зэрэг
норгож хэрэглээрэй. Таны давсан чийдэн байнга шинээрээ байх болно.
Давсан гэрэлийг
үйлдвэрийн үнээр нь захиалга авч
хүргэн өгч үйлчилж байна.
Холбогдох утас: 7004-9208, 99282120, 99020809.
|