Виандот үүлдэрийн тахиа Виандот үүлдэрийн тахиа Виандот тахианы хувьд: Энэ тахиа нь олон арван жилийн түүхтэй шувуу юм. 19-р зуунд хойд Америкийн Индиан омогийхон Виандот хэмээх ер бусын гайхалтай нэр өгсөн хэдийч Excelsor Seabright гэх мэтээр нэрлэж байсан байна. Хожим нь Виандот гэдэг нэрээрээ нэршижээ. 1883 онд энэ үүлдэрийн стандартийг АНУ-д тогтоосон байна. 1911 онд орос оронд тэр үеийн оросийн шувуу сонирхогчид энэ үүлдэрийн шувууг нутагшуулж одоог хүртэл хөгжүүлсээр байна. Виандот тахианы азрага нь 3-3.5 kг, эм нь 2.5 kг. Жилдээ 150-170-н өндөг өгнө. Өндөгний өнгө нь хүрэн шаргал өнгөтөй 55-62 грамм жинтэй. Өнөөдөр энэ тахианы 15 гаран сорт байна. Цэнхэр, хөх, улаан, хүрэн хар, шар, алтан, мөнгөн гэх мэт олон өнгө байна. Монголд одоохондоо Тулга гэж хүний Оросоос оруулж ирсэн виандот тахианы ганцхан өнгө байна. Цэвэр үүлдэрийн стандартийг алдагдуулахгүйг хичээж байгаа манай виандот тахиаг ч энэ хүнээс авсан. Нэг их удахгүй энэ тахиаг Оросоос авч ирж шинээр цус сэлбэнэ гэж бодож байна. Дэгдээхэйг нь олон ч хүн авсан байх. Энэ тахиа нь орчиндоо дасан зохицох чадвартай шувуу юм. Сүргийн бүтэц нь 1x10. Дэгдээхэй нь хурдан өсөлттөй тийм учираас уурагын агууламж сайтай хоолоор тэжээвэл илүү үр дүнтэй. |