Дэгдээхэй бойжуулагчийн тухай Дэгдээхэй бойжуулагч гээд байгаа нь дэгдээхэйний
амьдралын эхний өдрүүдийг өнгөрөөх зориулалтын байр юм. Ямар хийц хэлбэртэй байх нь
гол нь биш эх тахианы халаалтын функцийг орлохуйц гүйцэтгэлтэй байх хэрэгтэй юм. Дөнгөж худалдан авсан,
эсвэл инкубатороос гарсан дэгдээхэйн арчилгаа маллагаа тохироогүйн улмаас
олноороо үрэгдэх явдал их байдаг. Ийм нөхцөлийг үгүй болгоход нэг их хэцүү биш. Хамгийн гол нь ажлын ерөнхий зарчмыг ойлгох, үндсэн
шаардлагуудыг анхаарч үзэх явдал юм. Жишээ нь дулааны улиралд та картон хайрцагнаас эхлээд ямар ч сайжруулалтгүй материалаар бойжуулагч хийж болно. Гэхдээ дэгдээхэйг дулаан байлгана гэдэг маш чухал. Бойжуулагчийн шаланд дэвсгэр болгож модны үртэс хэрэглэвэл үнэр дарах
сайн талтай. Ер нь бол жижиг дэгдээхэйнүүд ойр
орчны өөрчлөлтөд маш мэдрэмтгий байдаг. Тийм учир хавар, намар, өвөл дэгдээхэй өсгөж байгаа бол онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Тэдний хувьд халуун хүйтэн температурын өөрчлөлт, агаарын
чийгшилийн хэлбэлзэл, гэрлийн дутагдал, их дуу чимээ зэрэг нь ноцтой хямралд оруулж өвчний шалтгаан болж эрсдэлд оруулдаг. Үүний нэг зөв шийдэл нь дэгдээхэйндээ зориулсан дулаанаа сайн тохируулдаг дэгдээхэй бойжуулагч хийх нь зүйтэй. Түгээмэл байдаг дэгдээхэй бойжуулагчийн хэмжээний урт нь 100 см, 50 см өргөн, 50 см өндөртэй бөгөөд голдуу шахмал үртэс болон фанераар хийгдсэн байдаг. Мэдээж дэгдээхэйний тооноос шалтгаалж дэгдээхэй бойжуулагчийг том бага хийх нь таны хэрэг. Эхний өдөр дэгдээхэй бойжуулагчийн доторх температурын
горимыг 34 °- 35 ° C - д
2 – 5 дахь өдрийн туршид тахианы температурын горим 30 ° C- 32 ° C
6 – 10 дахь өдрийн
туршид тахианы температурын горим 27 °
C- 29 ° C
11 – 20 дахь
өдрийн туршид тахианы температурын горим 24 ° C- 26 ° C
21 – 30 дахь
өдрийн туршид тахианы температурын горим 21 ° C- 23 ° C
30 – с дээш хоногтой дэгдээхэйг 18 - 20 ° C – д буюу тасалгааны
температурын горимтой тэнцүү градуст үргэлжлүүлэн байлгана. Дэгдээхэйг 2 сарын орчим настай болмогц гадаа гаргана. Дэгдээхэй бойжуулагчийн доторх гэрэл 14
цагаас хэтрэхгүй байхаар тохируулагдсан байх ёстой. Ер нь бол дэгдээхэй
бойжуулагчийн температурын горим нь найдвартай байхаар бодож автоматаар
тохируулагдсан байвал зохимжтой. Дэгдээхэйний хоолыг зарж борлуулдаг байгууллагаас нь худалдан авч эрдэс баялаг арвинтай зориулалтын хоолоор тэжээвэл зохилтой. Осолдох магадлал их гардаг учир уух усыг нь зориулалтын сав эсвэл хавтгай гүн биш саванд хийнэ. Мөн усыг байнга цэвэр
байлгаж өдөрт 1-2 удаа солино.
Жишээ болгож бусад дэгдээхэй бойжуулагчийн зурагуудаас Асууж лавлах хэрэг гарвал холбогдож болно. |