Тахиа тэжээхэд анхаарах зүйлс Тахиаг янз бүрийн зорилгоор тэжээдэг. Ямар зорилгоос үл
хамаараад ашгийн талаар хялбар тооцоо хийж үзэж болно. Жилийн дундаж температур нь +0,3*С хэмтэй байдаг манай оронд тахиа өндөглөх тохиромжтой хугацаа нь хавар 4 сарын
эхэн үеээс намар 10 сарын эхэн үе хүртэл 6 сар үргэлжилнэ. Бусад 6 сард зөвхөн тэжээл
иднэ бас маллуулна. Магадгүй зөвхөн хобби
бол өөр байх. Байнга зарлага гарч байгаа 6 сарыг ядаж баланстай бага ч гэсэн ашигтай байлгахыг зорьж байгаа бол энэ нийтлэл бага ч гэсэн тус болох юм. Гэрэл, ус, хоол тэжээл бол тахиа
өндөглөх үндсэн гол хүчин зүйлс. Хэрэв хүйтний улиралд эдгээр хүчин зүйлсийг сайн хянаж тахианы байрны дулааныг +3 хэмээс дээш дулаантай байлгаж чадвал тахиа өндөглөнө. Гэрэл дулаан Тахиа өндөглөхөд өдөрт 14-16 цагийн гэрэл
шаардлагатай. Тахиа гэрлийн хэмжээг шар уургийг бэлэн болгох дохио /сигнал/ болгон ашиглаж хэзээ өндөглөхөө зохицуулдаг. Гэтэл намар орой, өвлийн өдрүүдэд
гэрлийн хэмжээ ердөө 9-10 цаг болон багасах нь тахианд өндөг боловсруулахад
хангалттай хугацаа биш. Тиймээс гэрлийн дутагдлыг тахианы байранд хиймэл
гэрэлтүүлэг хийж өгснөөр шийдэж болно. Ингэхдээ байрны хэмжээнээс хамаараад янз
бүрийн гэрлийн шил суурилуулж болох ч өвөл тахианы байрны дэвсгэрийг сүрэл,
өвс, үртэс, бууц зэрэг материалаар дулаалсан байдаг тул гал алдах өндөр
эрсдэлтэй. Гэрлийг суурилуулсны дараа өглөө 4 цагаас нар мандтал, орой нар
жаргаснаас 8 цаг хүртэл тахианы байрыг нэмэлт гэрлээр хангаж байхаар тохируулга
хийнэ. Энэд автомат гэрэл тохируулагч хэрэглэж болно. Өглөө эрт босч тахианы
байрны гэрлийг асаах, унтраах мөн орой гэрлийг асаах, унтраах зэрэг нь бага
зэрэг төвөгтэй. Хэрэв магадгүй 7 хоног гэрээ орхих хэрэгтэй болвол яах вэ? Тэр
хугацаанд гэрэл дутагдвал тахиа эргээд өндөглөхөө зогсооно. Магадгүй
гуужна. Стрессдэнэ. Хоол тэжээл Тахиа өвөл зунаас илүү хоол тэжээл иддэг.
Зун иддэг тэжээлийг 1 гэвэл өвөл идэх тэжээл 1,5 байна. 0,5 дахин илүү өгөх
хэрэгтэй. Хүйтэн үед тахиа хоол тэжээлээс авах энергийг өндөглөхөд бус биеийн
хэмээ тогтвортой дулаан байлгахад зарцуулдаг. тиймээс зун тахианд илүү уураглаг
тэжээл өгдөг бол өвөл илүү нүүрстөрөгчийн усаар баялаг /сахар, цардуул, ислэг
агуулсан/ тэжээл өгөх нь зөв. Төмс, гурил, цагаан будаа, эрдэнэ шиш, бүх
төрлийн үр тариа, вандуй хэлбэрт үр /шош, самар, буурцаг/ гэх зэрэг нь
цардуулаар баялаг төдийгүй витамин, эрдэс бодис, шим тэжээлийн бодисын
гайхалтай эх сурвалж болно. Ислэгт зориулж хүнсний ногоо эсвэл ногоон ургамал
өгч болно. Сахар бол бүх төрлийн амттанд элбэг агуулагдана. Ус
Өндөгний 75%-г ус эзэлнэ. Ус өгөхгүй бол
өндөг баяртай. Гэхдээ уснаас болж тахиа өвчилж үхэх нь элбэг. Ус, тэжээлийн
савийг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. 9,5 литр усанд 3-4 ширхэг сармисны хумс
хийж өгвөл дархлалын системийг дэмжиж өгнө, 3-4 халбага \амны том\ алимны шүүс
хийж өгөх нь усанд нян бактер үржихээс сэргийлж, тахианы биеийн pH буюу хүчил
ба шүлтийн балансыг тогтворжуулж, хоол боловсруулалтанд тустай.
|