Гэртээ инкубатор хэрхэн хийх талаар Ихэнх тахиа үржүүлэгч
нар дэгдээхэйгээ худалдаж авдаг. Зөвхөн тахиатай болж нэмэгдэл орлоготой болох
гэж байгаа бол энэ нь зөв. Харин та тахиа тэжээх хоббитой бол өөр хэрэг. Мэдээж таны цаг зав, тодорхой хэмжээний мөнгө
зарцуулагдана гэдгийг мэдэж байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ мэдээж инкубатор шинээр
худалдан авахаас бол хямд байх болно.
Өөрөө инкубатор хийх нь харьцангуй
хялбар, гэхдээ маш туршлагатай тахиа шувуу үржүүлэгч нар ч үүнийг хийж чаддаггүй юм. Гэрийн нөхцөлд хийгдсэн инкубаторууд нь олон тооны давуу
талуудтай байдаг. Тухайлбал бага өртөгтэй, найдвартай, хялбар, хэлбэр хийцийг янз бүрээр хийж болдог.
Заримдаа тэдний
бүтээлийг төсөөлөгдөөгүй материалууд болох хөргөгч, хувин, ногоо
хөлдөхөөс хамгаалсан хөөсөнцөр савыг ашиглаж болдог.
Туршлагатай тахиа шувуу үржүүлэгчдийн мэдээлснээр гараар хийсэн зарим энгийн инкубатор нь 90% хүртэлх дэгдээхэй
өгдөг. Өөрийн гараар инкубатор хийхэд хамгийн энгийн хувилбар бол дэлгүүрт ногоо хийж нийлүүлдэг хөөсөн
хайрцаг их тохиромжтой. Дулаан тохируулгыг зардаг хүмүүс олон байдаг. Эсвэл энэ дулаан тохируулагчаас ч авч болно.
Инкубаторын агааржуулалт нь тодорхой температурын заалттай адилхан чухал гэдгийг анхаарна уу !!! Агааржуулалт нь инкубаторт сайнаар нөлөөлж өндөг агаар дутахгүй бас өндөг хэт халахгүй
явдал юм. Эвдэрсэн компьютероос сэнсийг ашиглаж хэрэглэж болно.
Инкубатор нь
25-40 В-ийн ердийн гэрлүүдүүдийн хүчээр халдаг. Жижиг төхөөрөмжийн
хувьд 4 гэрэл хангалттай. Ингэж хийсэн тохиолдолд чийдэнгээ үржлийн өндөгнөөсөө
дор хаяж 20 см зайд байрлуулна. Инкубаторын дотор чийгийг нэмэгдүүлэхийн тулд доод хэсэгт жижиг савтай ус тавина. Үржилийн өндөгөө инкубаторт хийж өсгөх ерөнхий таблиц.
Д/д
|
Үргэлжлэх
Өдөрүүд
|
Температур
|
Чийгшил
|
Эргүүлэх
|
Хөргөлт
|
1
|
1-7
|
37,8-38,0 °C
|
55-66%
|
Өдөрт 4-6 удаа
|
—
|
2
|
8-14
|
37,8-38,0 °C
|
50%
|
Өдөрт 4-6 удаа
|
—
|
3
|
15-18
|
37,8-38,0 °C
|
45%
|
Өдөрт 4-6 удаа
|
Өдөрт 2 удаа 10-15
минут
|
4
|
19-21
|
37,5-37,7 °C
|
70%
|
—
|
—
|
За ерөнхийдөө боллоо. Танд амжилт хүсэе. |