Тахианы байр барих Тахианыхаа байрыг барихдаа 1м2 талбайд дунджаар 6 - 7 тахиа оногдохоор бодож төлөвлөх нь зүйтэй. Тахиа шувуу аяндаа өсөж үржиж тоо толгой олон болдог учир тахианы байраа барихдаа үүнийг бодолцож багтаамжтай хийх нь зүйтэй болов уу. Хэрэв та интернетээс хайж үзвэл маш олон тахианы байрны зураг дизайн гарч ирнэ. Хэдэн тахиа тэжээх гэж байгаагаас хамааран та өөрийнхөө нөхцөл болон сонирхолд тохируулан ямар тахианы байр барихаа сонгоорой. Тахиа сууж амрах хэвтээ хөндлөн. Гэхдээ та өөрөө хэдий өндөрт байрлуулахаа өөрөө шийдээрэй. Хөндлөн модон дээр тахиа бүр 25 см зай эзэлэхээр төлөвлөх нь зохимжтой. Эгнээ хоорондын зайг зурагт харуулсан байна. 5- 6 тахианы дунд нэг өндөглөх үүр оногдохоор төлөвлөх.
Тахианы байрны дээвэр дээр агааржуулалт хийх хоёр хоолойн нүх гаргаж яндан хоолойнуудыг байрлуулах ба тахианууд амьгалах цэвэр агаараар хангана. Агааржуулалтын хоолойн нэг нь шалнаас 1 - 1.4 метр зайтай байхаар, нөгөө хоолойны доод түвшин 30 - 50 см орчим байвал зохино. Тахианы байрыг норох чийгнээс хамгаалахын тулд яндан хоолойн дээр ус орохгүй байхаар тусгай хамгаалалт хийх хэрэгтэй. Тахиануудад аль болох гэрэл сайн тусахаар газар цонхоо байрлуулахыг зөвлөж байна. Ингэснээр тахианы байранд нэвтрэх гэрлийн хэмжээ хамгийн их байх болно. Муу гэрэлтүүлэгтэй үед тахиа нь удаан хөдөлгөөнтэй идэвхгүй болж улмаар сайн өндөглөдөггүй гэдгийг санаарай. Боломжтой бол цонхны талбайн хэмжээ нь дор хаяж нийт талбайн 1/12-тэй тэнцүү байхаар тооцоорой. Өндөглөгч тахианы хувьд гэрэл өдөрт дунджаар 14-16 цаг байх ёстой. Хавар, намрын болон өвлийн улиралд байгалийн гэрэл бага байдаг учир нэмэлт цахилгаан гэрэлтүүлэгтэй байх нь зүйтэй. Ерөнхийдөө дотор 1 м2 талбайд гэрэлтүүлэхэд ойролцоогоор 5 ватт гэрэл зарцуулагдана. Гэрэлтэй байх хугацааг тохируулахын тулд өглөө орой олон удаа гэрэлээ асааж унтраах нь төвөгтэй учир хугацааны релейг гэрэлтүүлгийн системдээ ашиглавал танд амар байх болно. Энэ тухай асууж лавлах хэрэг гарвал холбогдож болно. Тахианы байрны зарим жишээ зурагуудаас орууллаа.
|