Нутаг болон Хүнд жингийн тахиа Эртнээс нааш философчдын толгойг гашилгаж ирсэн асуулт болох “тахиа анхдагч уу өндөг анхдагч уу” гэсэн асуултын хариуг Их Британийн хэсэг эрдэмтэд олсон байна гэж оросын “Вокруг света” сэтгүүл мэдээлжээ. Тахианы организмд байх эсийн оролцоогүйгээр өндөгний хальс үүсэх бололцоогүй юм гэдгийг Шеффилд болон Уорвик Их сургуулиудын судлаачид олж тогтоожээ. Тэгэхлээр тахиа байхгүйгээр өндөг бий болох боломжгүй болж таарч байна. Монголчууд 13-р зууны үеэс тахиаг гэршүүлэн тэжээж өндөг, махыг нь хүнсэндээ хэрэглэж байсан тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үед ихэс дээдэс, гадны зочид төлөөлөгчид л өндөгийг хэрэглэдэг байсан байна. 18 дугаар зууны сүүлч 19-р зууны эхэн үеэс иргэд, өрхийн аж ахуйн хэлбэрээр тахиаг өсгөн үржүүлж, хүнсэндээ хэрэглэж эхэлсэн байдаг. Дээрхи төрлийн шувуудаас хамгийн өргөн тархсан нь өндөгний чиглэлийн тахиа юм. Өнөөдөр мах, махан бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа үед хүнсний шимт чанараараа тэргүүн зэрэгт тооцогддог нутаг болон хүнд жингийн тахиа тэжээж гэр бүлийн орлогодоо нэмэрлэх сонирхолтой айл өрх олон болжээ. Өрхийн аж ахуйд шувууны аж ахуйг яаж эхлэх вэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дөрвөн ам бүлтэй айл хувийн аж ахуйдаа 16-20 өндөглөгч тахиатай байх нь тооны хувьд тохиромжтой бөгөөд энэ нь өрхийн нэг хүнд 4-5 тахиа ногдож өрхийн гишүүн бүрт өдөрт 2 өндөг хүнсэндээ хэрэглэх боломжтой гэсэн үг. Манай орны нөхцөлд өрхийн аж ахуйд шувууны аж ахуй эрхэлж болох 2 арга байна. Үүнд:
1. Нэг хоногтой сүвийг нь ялгаагүй 50–иас доошгүй тооны дэгдээхэй, эсвэл сүвийг нь ялгасан 30-аас доошгүй охин дэгдээхэйг өрхийн аж ахуйдаа шувуу үржүүлдэг хувь хүн болон төрөлжсөн шувууны аж ахуйгаас худалдан авч, дулаан байранд бойжуулах. 2. Нөгөө нэг арга нь 3-4 сартай өсвөр өндөглөгчийг шувууны аж ахуйн төрөлжсөн фермээс авч байр, орчинд нь дасган товарын өндөг авах зорилгоор өндөглөгч болгон авч маллах. Та тахиа тэжээх шийдвэрээ гаргасан бол шувууны дулаан байр, тэжээлийн асуудлыг шийдвэрлээд зүй зохисоороо өндөглөж байгаа нутаг болон хүнд жингийн тахиа сонгон үржүүлэх нь зүйтэй болов уу. Өндөгийг нь идэж хэрэглээд ирэхээр амт сайн, чанартай гэдгийг та аяндаа анзаарах болно. Өндөгийг инкубаторт хийх юмуу эх тахианд нь даруулахад 21 хоноод дэгдээхэй гарч танай тахианы тоо толгой өсөж ашиг шим нь ихэснэ. Хэрэв хэн нэгэн тахиа тэжээх сонирхолдоо хөтлөгдөн тахиа өсгөн үржүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр шийдсэн бол бид -- өөрөө ямар үүлдэрийн тахиа тэжээх сонирхолтой байгаа юм? Шаардлагатай градуст байлгах тахианы дэгдээхэй бойжуулагч ашиглах эсэх дэгдээхэйгээ цаашид хэрхэн эсэн мэнд өсгөх талаар тань тантай санал бодолоо хуваалцахад бэлэн байна. Дэлгүүрийн өндөгнөөс дэгдээхэй гарах уу? Хүнсний зориулалтаар гаргаж авсан өндөгийг “Товарын өндөг” гэдэг. Товарын өндөг гаргадаг өндөглөгч шувуунд азарган тахиа хэрэггүй бөгөөд фермийн байранд дан эм тахиа байдаг. Ийм тахианы өндөгнөөс дэгдээхэй гарахгүй болохоор дэлгүүрийн өндөгнөөс дэгдээхэй гарахгүй. Харин тахиа болдог өндгийг үржлийн өндөг, үржлийн өндөг гаргадаг тахиануудыг нь эх сүрэг хэмээн нэрлэдэг. Эх сүргийн аж ахуйн өндөг нь тахиа болдог бөгөөд ийм шувуунууд нь эр эмээрээ цуг нэг байранд байж хээлтэж өндөг гаргадаг. ... Тэгэхээр миний бодлоор "тахиа болдог үржлийн өндөг" гаргадаг тахиануудыг нь тэжээх нь зөв бөгөөд тахиа шувуу тэжээж өрх гэрийн орлогоо нэмэгдүүлэхийг та бүгдэд уриалж байна. Интернэтээс олж мэдсэн зүйлээ та бүхэнтэй хуваалцаж байгаа тул сая нээгдсэн нутаг болон хүнд жингийн тахиа сонирхогчдын групп нэртэй https://www.facebook.com/groups/801627453355521/ хаягаар орж шувуу зарж солилцох, тэжээх сайн туршлага, өөр олон сайхан санаануудын талаар өөрсдийнхөө бодлоо чөлөөтэй солилцож бие биедээ дэмтэй явцгаавал ямар вэ?
|