Танилцах аялал.
Манай нийгэмд хань ижилгүй заяаны ханиа
хайж байгаа хүн олон болжээ. Хүмүүс залуу байхдаа юу ч бодолгүй явдаг. 28-35
насныхан амьдрлын цаг хугацаа урсан өнгөрсөөр байгааг мэдрээд ирэхээрээ ганцаардаж хань ижлээ үгүйлэн эрж хайх нь элбэг
байна. Ихэнх нь сургууль соёл, ажил хөдөлмөр гээд цаг нар, зав чөлөөгүй явсаар
оройтож байна. Ер нь янз бүрийн шалтгаан байдаг л даа. Хосоор амьдрах хорвоогийн
жамыг хэн сөрж амьдрахыг хүсэх билээ. Хүн бүхэн элэг бүтэн сайн хань ижил үр
хүүхэдтэй болохыг хүсдэг шүү дээ. Энэ бүх хэрэгцээ нийгэмд байгаа учраас энэхүү
танилцах аялалыг бид танд санал болгож байна.
Аялалын
чиглэл:
Улаанбаатар - Ээж хад - Улаанбаатар
Үргэлжлэх хугацаа: 1 өдөр буюу 09 - 18 цаг. 
- Шаардлагагүй хэн нэгэнд босго болгох үүднээс бүртгэлийн хураамж
120000 ₮.
- Аялалыг хэрхэн зохион байгуулах талаар таны саналыг хүлээн авч
боломжтой бол ажилдаа хэрэгжүүлнэ.
- Бүртгэлийн хураамжинд зөвхөн унааны зардал багтсан. Аялагчдын
тооноос хамаарч ямар унаа захиалахаа шийднэ.
- Эрэгтэй болон эмэгтэй аялагчдын тоо ойролцоо байлгах чигийг барих ба аялалын баг
бүрдэлтээс шалтгаалж хэдийд аялалдаа гарах тухай тантай эргэж холбогдоно.
- Одоо таны эхний алхамаа хийх л үлдлээ.
Ганц бие хэвээрээ л байна
уу?
Хүн бүрт хайрлаж, дурлах эрх бий. Гэхдээ зарим нь хосоороо,
зарим нь ганц бие байсаар л байдаг. Ганц бие хүмүүс ер нь тэр байгаа
байдалтайгаа эвлэрээд дасчихсан байдаг гэж хэлж болох бөгөөд хэн нэгэнтэй
дотносъё гэсэн ч нэг л болж өгдөггүй. Тиймээс өөрсдөөс нь хамаарах асуудлууд
байнаа л гэсэн үг. Ингээд тэдгээр шалтгаануудаас зарим нэгийг нь энд дурдаж
байна.
Чамайг
гаднаас чинь хараад л айдаг.
Хамгийн гол нь эхлээд инээмсэглэх. Чамтай танилцаад юм ярьж болох юм байна
гэж ойлгоно. Хэрвээ хөмсгөө зангидаад явбал зориг гаргаад чамтай танилцах хүмүүс
ховор л байх болов уу. Чамтай танилцаж чадахгүй байгаа бас нэг том асуудал нь
чи байнга найзуудтайгаа хамт явдаг, тэдэнтэй цагийг өнгөрүүлдэгт байгаа юм.
Та нарын зарим чинь хэзээ хамт байх вэ, хэзээ ганцаараа байх вэ гэдгээ сайн
мэддэггүй. Мэдээж ганцаараа гадуур гарч, цагийг зугаатай өнгөрүүлэх бараг
боломжгүй. Гэхдээ л энэ тал дээр ажиллах хэрэгтэй. Ганцаараа кинонд явах,
гадуур алхах ч юм уу найзуудтайгаа хамт хийдэг байсан зүйлсээ ганцаараа хийгээд
үз. Тэгээд юу болохыг нь хараарай.
Чи
магадгүй өөрийнхөө зорилгыг тодорхойлж чадаагүй.
Би нэг зүйлийг хүмүүсээс асуух дуртай: “Хэрвээ чи хэн нэгэнтэй
хамт “амьдралын аялал” хийе гэж бодож байгаа бол эхлээд өөрийн чинь аялал
хаашаа чиглэж байгааг тодорхойлох хэрэгтэй”. Энэ нөхцөлд бол аялал гэдэг нь харилцаа
эсвэл гэрлэлт байж болох юм. Тэгэхээр чи хэн нэгнийг өөрийнхөө амьдралд оруулж
ирэхээсээ өмнө эхлээд өөрийнхөө зорилго, хүслээ тодорхойлох нь хамгийн чухал.
Мэдээж бидний амьдрал тааварлахад хэцүү, гэхдээ өөрийгөө хэн бэ гэдгийг мэдээд,
юу хүсэж байгааг тодорхойлчихвол нөгөө хүнээсээ чи яг юу хүсэж буйгаа мэдээд
авна.
Шинэ
хүмүүстэй танилцахгүй.
Энэ бас л нэг том асуудал. Бид өөрсдийн амьдралаа нэг хэвийн,
уйтгартай болгохдоо мэргэжлийн хүмүүс. Магадгүй заримынх нь амьдрал ажил, гэр
хоёрын хооронд л өрнөж байгаа. Тэгвэл яаж шинэ хүмүүстэй танилцах вэ гэж үү?
Найзуудаараа дамжуулж шинэ хүмүүстэй танилцаж болно, бусад хүмүүсийн гадуур
хамт гаръя гэсэн саналыг аль болох нээлттэй хүлээж авах хэрэгтэй. Энэ нь дээрх
зөвлөгөөтэй харшилж магад. Чамд аль нь ашигтай байна түүнийг нь хэрэгжүүлээрэй.
Цаашлаад шинэ хүмүүстэй танилцах нь зөвхөн романтик харилцаа биш, чиний ажил,
хувийн амьдрал, хувь хүний хөгжилд чинь эерэгээр нөлөөлнө.
Бусад хүмүүсийн гадуур
хамт гарах гэсэн саналыг аль болох нээлттэй хүлээн авах хэрэгтэй.
Төгс
хүнийг хайсаар л...
Маш олон хүмүүс “төгс” хүмүүсийг л хайгаад байдаг. Хэт их зүйл
шаардах нь нэг талаараа дэмий учраас чиний харилцааг шууд “төгсгөх” зүйл болно
шүү. Дээрээс нь чи тэр “төгс залуу/бүсгүй”-гийн тухай уртаас урт утгагүй шаардлагадаа
тэнцэх хүн өөрөө мөн үү? Цаашлаад гаднах үзэмжээр нь дүгнэх асуудал их байдаг.
Жирийн нэгэн залуу/бүсгүйг өөрийгөө чамд бүрэн танилцуулах боломжийг олгох хэрэгтэй.
Өмнөх
харилцаа маань бүтэлгүйтсэн учраас.
Ийм бодолтой хүмүүс олон байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ чинь л
амьдрал шүү дээ. Бүтэлгүйтэж байж сайн зүйлд хүрнэ, муутай учирч байж сайныг
олно. Тэгэхээр өөрийн амьдралаа хаагдмал болгосноор бүх зүйлийг өөрөөсөө
холдуулаад зогсохгүй, хувь хүн талаасаа ч хөгжих боломж багасна. Би чамайг одоо
хүртэл харамсаж, шаналж байгааг мэдэж байна, гэхдээ чи үүнийгээ хэзээ нэгэн
цагт мартаж ардаа орхих хэрэгтэй. Эрт байх тусмаа дээр.
Ийм л байна. Өөрт чинь
таарсан онцгой хүн байгаа гэдэгт итгэ. Гэхдээ бодит байдал дээр тэр хүн чинь
чамаас тийм ч хол биш байгааг чи өөрөө нүдээ нээгээд, амьдралаа арай
сонирхолтой болгоод, хандлагаа өөрчлөөд ирэхээр аяндаа анзаарна. Адал явдал
эрэлхийлж амьдар залуус
минь, тэгж байж
хүссэн зүйлээ олно. Ганц бие байх нь маш олон зүйлээс шалтгаалдаг. Тэр нь жижиг
зүйл ч байж болно.
- Судлаачдын үзэж
байгаагаар ганц бие хүмүүсийн эрүүл мэнд сайнгүй байдаг гэнэ. Ганц бие
хүмүүсийн ихэнх нь тамхи татдаг учир тэдний арьс эрт хөгширдөг. Бас ганц
бие хүмүүс голдуу ганцаарддаг учраас бухимдах, сэтгэл дундуур явах, айдас
түгшүүртэй байх, нойргүйдэх, бэлгийн хэвийн амьдрал үгүйлэгдэх зэрэг олон
асуудалтай тулгардаг байна.
Английн эмч нар ганц бие хүмүүст зориулж тусгай зөвлөгөө боловсруулжээ. Эдгээр
зөвлөгөөнүүд нь гэр бүлтэй хүмүүсээс өөр бөгөөд хэд хэдэн онцлогтой гэнэ.
Үүнд:
-Өглөө эрт босох
-Хүмүүстэй нийтэч байх
-Найз нөхдийнхөө ажил амьдралд санаа тавих
-Гоо сайхныхаа төлөө мөнгө үрж чаддаг байх
-Өөртөө итгэлтэй, тайван байх
-Хошин шогийн мэдрэмжтэй байх,
-Хэвлэл тогтмол уншдаг байх
-Ганцаардаж байгаа тухайгаа бодохгүй байх,
-Уйтгарлаж гунихгүй байх,
-Эсрэг хүйстэнтэйгээ заавал секс гэлгүй харьцдаг байх.
-Аль болох олон нийтийн газраар явах,
-Уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох.
-Ганцаараа ч хамаагүй дэлгүүр хэсдэг байх.
-Хоцрогдсон байдлаар бүү хувцасла.
-Ганц бие хүмүүс архи, тамхинаас хол байх нь чухал.
|