Улаанбаатар-Бээжин-Турк
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Шаардагдах зүйл: Хүчин төгөлдөр гадаад паспорт
1-р өдөр Улаанбаатар-Бээжин-Станбул |
Аялагчид өглөөний нислэгээр Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч 2 цагийн дараа зочид буудалдаа түр амарсны дараа Дэлхийн хамгийн том хотын төв талбай болох Тян Ан Мэний Бээжингийн капитал олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Хотын төвд байрлах талбайд очиж дурсгалын зургаа татуулна.
Дараа нь Зуны олимпын 29 дүгээр их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр-ийг үзэж сонирхож дурсгалын зургаа татуулна. Оройн хоолны дараа нисэх онгоцны буудал руу явж, 23:55 цагийн TK021 -р рейсээр Станбул чиглэлд ниснэ. Нислэг 12 цаг үргэлжилнэ.
2-р өдөр Станбул-Канакале |

Өглөө 05:30-д дэлхийн соёлын өвд орсон гайхамшигт сүм хийд, ордон, олон сайхан үзэмжит газруудаараа алдартай Туркийн хуучин нийслэл Станбул хотод буухад нутгийн хөтөч угтан авч, Bosphorus хоолойн Marmara –н цутгалан дээр орших 19-р зуунд баригдсан Туркийн 5 султан, анхны ерөнхийлөгч Mustafa Kemal Ataturk-ийн зуны өргөө байсан гадаадын улс төрийн зүтгэлтнүүд, хүндэт зочдыг хүлээн авдаг түүхт Dolmabahce Sarayi –ийн ордон - музейд зочилно.Европ, Ази тивүүдийг зааглах Black see/ Хар далай / болон Marmara тэнгисийг холбон урсах Bosphorus хоолойгоор усан онгоцоор аялж, автобусаар Европын нутаг дэвсгэрээс Ази руу орж, Camilica Hill өндөрлөг дээрээс эрэг орчимын Ази Европын өвөрмөц шинжийн үзэмжит байдалтай танилцана. Үдийн хоолны дараа Стамбул хотоос гаран Европын газар нутгаар дамжин Ази Европыг холбосон Дарданелл хоолойгоор аялан вааран эдлэлийн цайз гэж нэрлэгддэг Канакалед ирж буудалдаа бууна.
3-р өдөр Канакале-Трой-Эфес |

Өглөөний цайны дараа эртний Грекийн үлгэр домогийн хот Трой хотод зочилон эртний хотоос үлдэж хоцорсон сэтгэл хөдөлгөм домогт чулуун хана, Ромын театр, сүрлэг баганат ордон, Грекчүүдийн Трой хот руу дайрахдаа ашигласан аварга том модон морийг үзэх ба үдийн хоолны дараа МЭӨ 4-р зуунд байгуулагдсан Азийн тал дахь Ромын нийслэл байсан Эфесийг зорино.

Ромын эзэнт гүрний үеийн түүх дурсгалаар баян Эцес хотоор аялан дурсгалын зургаа татуулж үдээс хойш МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр түүхийн ул мөр болон үлдсэн Анталийн эртний булш бунханууд, Ромын үеийн уран барилгын туурь чулуужсан цохио бүхий өвөрмөц тогтоцоор чимэглэгдсэн ирж буй хүн бүрийн хараа булаан орших хүний биед хэрэгцээтэй эрдэс бодисоор баялаг эртний халуун рашаанаараа алдартай дэлхийн өвд бүртгэгдсэн Hierapolis-Pamukkale -д ирэх ба халуун рашаанд орж алжаал ядаргаагаа тайлж байгалийн гайхамшигт тогтоц өолох үзэсгэлэнт шохойн чулуу бүтэцтэй цагаан цохион дэргэд нүд сэтгэлээ баясган хагас өдрийг өнгөрөөж буудалдаа ирж тухлан амарна.
5-р өдөр Памукале-Станбул |

Өглөөний цайны дараа Ази Европыг тэгнэн орших Туркийн баруун бүс нутгаар аялан тус улсын хуучин нийслэл Станбулд эргэн ирж зочид буудалдаа тухлан амарна.

Өглөөний цайны дараа Туркийн нэрийн хуудас төдийгүй дэлхийн уран барилгын аугаа бүтээлүүдийн нэг Христийн болон лалын шашины хосгүй үнэт дурсгалуудыг агуулсан Византийн үеийн Aya Sofya сүм буюу одоогийн Haghia Sophia мүзейг үзэж сонирхоно. Дараа нь 17-р зууны үеийн Туркийн уран барилгын өвөрмөц төрхийн илэрхийлэл болсон Хөх сүм Sultan ahmet Camii -г үзэж тус сүмийг бүтээн босгосон Османы үндэсний баатар Sultan ahmet -ийн нэрээр нэрлэгдсэн өнөө үед Туркийн үндэсний цэцэг алтан зул алаглан амар амгалан ард олон нь зугаалан, ирсэн аялагч бүр зочилоод гардаг талбай мөн эртний Ромын үеийн гладиаторуудын тулааны тайлбар байсан Египетийн багана, Могой баганаар чимэглэгдэн орших 4-р зууны үеийн Константинопол хотын төв талбай болох Hippodrome -д зочилж дурсгалын зургаа татуулна. Үдээс хойш 15-р зуунд Мехмет-2 үндэслэн байгуулсан Станбулын Grand Bazaar зах худалдааны төвөөр явж худалдаа наймаа хийгээд орой нь 23:10-ын TK020 -р рейсээр Станбулаас Бээжингийн чиглэлд ниснэ.
14:20-д Бээжин хотод газардана. Энэ өдөр чөлөөт өдөр учир хоол, унаа, хөтөч үйлчлэхгүй ба аялагч та өөрийн сонирхлоор Бээжин хотын түүх дурсгалт газруудтай танилцах эсвэл худалдаа наймаа хийх боломжтой.
8-р өдөр Бээжин-Улаанбаатар |
Өглөөний цайны дараа Улаанбаатарын чиглэлд нисч 2 цагийн дараа Улаанбаатар хотын Чингис хаан онгоцны буудалд бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Аялаын үнэ: 2190 USD
Аялалд багтсан зүйлс:
- Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар онгоцны билет
- Бээжин-Станбул-Бээжин онгоцны билет
- Жуулчны автобус
- Зочид буудал /2 ба 4 ортой/
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Аялалын ахлагч, зохион байгуулагч
- Гадаадад зорчигсдын гэнэтийн ослын даатгал
Аялалын зардалд багтаагүй зүйлс:
- Аялалын зардалд багтсан зүйлсээс бусад зардал
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт хоол хүнс
Жич: Аялалын үед байгаль, цаг агаар, авто замын түгжрээ, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас үзвэр хоног хасагдахгүйгээр маршрутад өөрчлөлт гарч болно. |
|