Улаанбаатар-Бээжин-Дубай
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Шаардагдах зүйл: Хүчин төгөлдөр гадаад паспорт
1-р өдөр Улаанбаатар-Бээжин |
Аялагчид өглөөний нислэгээр Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч 2 цагийн дараа Бээжингийн капитал олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Бээжин хотод ирж буудалдаа тухлан амарна. Үдээс хойш чөлөөт цаг учир та өөрийн сонирхлоор буудлын ойролцоох дэлгүүр хоршоогоор худалдаа хийх боломжтой. Оройдоо Бээжингээс 23:40 цагт ниснэ.
Өглөөний цайны дараа Дубайд 04:30 цагт бууна. Дубайн нисэх онгоцны буудал дээр манай хөтөч тосч авна. Ингээд та бүхэн 3 одтой Arabian Park Hotel зочид буудалдаа ирж тулан амрах ба энэ өдөр чөлөөт өдөр учир та тухайн хоттой танилцах, алтны захаар аялах, чөлөөтөй джлгүүр хэсч сонирхсон зүйлээ үзэж болно. /Аялагчдын хүсэлтээр нэмэлт үзвэр үзэж болно. Тэгэхдээ эхний өдөр төлөвлөгөөнд оруулж захиалах бөгөөд төлбөрийг өөрсдөө гаргана./ Оройдоо буудалдаа ирж тухлан амарна.
Өглөөний цайны дараа 8:30 цагт Шаржах хотын зүг аялалд гарна. Энэ өдөр бид Шаржах хотын соёлтой танилцана. Шаржах хотод орших лалын шашны хамгийн том сүм болох King Faisal Mosque- д зочилно. Мөн Шаржах хотын 1820 онд шинэчлэгдэн байгуулагдсан шилтгээнд зочилно. Бидний дараагийн үзэх газар бол Al Naboodah house сүм мүзейн соёлын өв юм. Мөн лалын шашины мүзейд та лалын шашины бүхий л төрх байдал соёлыг үзэж сонирхоно. Majarrah Souk дахь хивсэн дээрхи гар урлал, болон үнэт эдлэлээс өөрийн пуртай сонирхсон бэлэг дурсгал сувенерийг худалдан авах боломжтой. Дараа нь бид Арабын Эмиратын Ажман дахь нэртэй түүхийн мүзейг үзэж сонирхоно. Мөн Эмират дахь газрын тос анх нээгдсэн газрыг үзнэ. Оройдоо чөлөөт цаг учир та буудлын ойролцоох дулгүүрээр хэсэж болох ба эсвэл далайн эрэг дээр биеэ шарж болно.
Үдээс өмнө далайн эрэг дээрээ амарч торгон элсэн дээр дал модны сүүдэр дүүжин орон дээр халуун орны далайн сэвэлзүүр салхинд бүүвэйлүүлэн амрах боломжтой. Өдрийн хоолны дараа элсэн цөлийн аялал 4*4 Land Cruiser машинаар алдарт Арабын цөлөөр аялах ховорхон боломж танд олдоно. Энэхүү элсэн цөлийн аялалыг хийснээр та Араб үндэстний Бэлли бүжиг үзнэ, Араб кофег уух, Тэмээ унах, өөрийн гар дээрээ гоёмсог зураг зуруулах зэрэг арга хэмжээнд давхар хамрагдах боломжтой. Орой буудалдаа ирж тухлан амарна.
Өглөөний цайны дараа далайн эргийн наран шарлагын талбайд ирж биеэ шарах боломжтой. Үдээс хойш чөлөөт цаг. /Аялагчдын хүсэлтээр нэмэлт үзвэр үзэж болно. Тэгэхдээ эхний өдөр төлөвлөгөөнд оруулж захиалах бөгөөд төлбөрийг өөрсдөө гаргана./ Оройдоо буудалдаа ирж тухлан амарна.
Үдээс өмнө далайн эрэг дээрээ чөлөөтөй амарна. Орой 18:30 цагаас голоор намуухан хөвөнгөө Дубай хотын түүх дурсгалт газрыг үзнэ. Мөн сарны гэрэлд романтик оройн хоол иднэ. Завин дээр оройн хоолоо идэх зуураа Дубай хотын гайхамшигт уран барилга Sheikh Saeed болон Sheikh Rashid -аар зугаална. Мөн та усан онгоцон дээр олон үндэстний хоол сонгож идэж болно. Оройдоо буудалдаа ирж тухлан амарна. |
Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэн өгсөний дараа манай хөтөч таныг Дубай олон улсын нисэх онгоцны буудалд хүргэж өгнө. Энэ өдөр чөлөөт өдөр учир хоол, унаа, хөтөч үйлчлэхгүй ба аялагч та өөрийн сонирхлоор Бээжин хотын түүх дурсгалт газруудтай танилцах эсвэл худалдаа наймаа хийх боломжтой. Онгоц нисэхээс 2 цагийн өмнө ирсэн байх ёстой ба сүүлийн мөчид та бүхэн Дубай олон улсын нисэх онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүрээс худалдаа хийх боломжтой.
Бээжинд ирээд Гонконг зах, Ya Show төрөлжсөн зах болон түүний зүүн талд байрлах фирмийн бараа бүхий Adidas , Vera Moda, Lifestyle , Levis , Jack Jones , Nike , Espirit зэрэг дэлгүүрт чөлөөт худалдаа хийх боломжтой.
Дараа нь Улаанбаатарын чиглэлд нисч 2 цагийн дараа Улаанбаатар хотын Чингис хаан онгоцны буудалд бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Жич: Өвөл зуны улирлаас хамаарч нисэх онгоцны хуваарь өөрчлөгддөг тул та бүхнийг аялах үед нисэх онгоцны цагийн хуваарь хэдхэн цагийн зөрүү гарч болзошгүй.
Аялалын үнэ:
/3 одтой/ 2 ортой 6-12 хүн 2650 доллар
12-с дээш хүн 2580 доллар
/4 одтой/ 2 ортой 6-12 хүн 2745 доллар
12-с дээш хүн 2685 доллар
Аялалд багтсан зүйлс:
- Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар онгоцны билет
- Бээжин-Дубай-Бээжин онгоцны билет
- Жуулчны автобус
- Зочид буудал /2 ба 4 ортой/
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Аялалын ахлагч, зохион байгуулагч
- Гадаадад зорчигсдын гэнэтийн ослын даатгал
Аялалын зардалд багтаагүй зүйлс:
- Аялалын зардалд багтсан зүйлсээс бусад зардал
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт хоол хүнс
Жич: Аялалын үед байгаль, цаг агаар, авто замын түгжрээ, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас үзвэр хоног хасагдахгүйгээр маршрутад өөрчлөлт гарч болно. |