Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Шаардагдах зүйл: Хүчин төгөлдөр гадаад паспорт
1-р өдөр Улаанбаатар-Бээжин |
Аялагчид өглөөний нислэгээр Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч 2 цагийн дараа Бээжингийн капитал олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Бээжин хотод ирж буудалдаа тухлан амарна.
Өглөөний цайны дараа Өглөөний цайны дараа Хятадын эртний зурхайн ухааныг тусгасан гайхамшигт уран барилга Бээжин 2008 зуны олимпын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо стадионыг сонирхож дурсгалын зургаа татуулна. боломжтой. Дараа нь Дэлхийн хамгийн том хотын төв талбай болох Тян Ан Мэний талбайд очиж дурсгалын зургаа татуулна. Өдөрийн хоолны дараа Бээжингээс Хайнан арлын өмнөд хэсэгт орших жуулчдын хамгийн их очих дуртай далайн эргийн үзэсгэлэнт Саняа хотын чиглэлд ниснэ. Нислэг 4 цаг орчим үргэлжилсэний дараа Phoenix нисэх онгоцны буудалд буухад нутгийн хөтөч угтан авах ба оройн хоолоо идсэний дараа Саняа булан дахь 3 одны зэрэглэлтэй зочид буудалд тухлан амарна.
Өглөөний цайны дараа далайн гоё сайхныг үзэж алжаал ядаргаагаа тайлан, ирсэн жуулчид хязгааргүй их далай, тэнгэр, усан давалгаан дээр цэнгэн наадсанаар амьдралын баяр баясгалангийн дээдийг эдлэх болно. Өдрийн хоолны дараа Хайнан арлын тулгуур аж ахуйн нэг болох сувдны аж ахуй /БНХАУ-ын шинжлэх ухааны академийн Хайнан арал дахь халуун бүсийн амьд бодисын судалгааны төв лабораторийн харяъа Heren Pearl /-ээр аялаж, хясаанаас сувд хэрхэн гаргаж авдагийг нүдээр үзэж танилцаж жинхэнэ сувдан эдлэлийг үйлдвэрийнх нь үнээр худалдаж авах ховорхон боломжтой. Дараа нь Дэрхийн Миссийн 53, 54, 55, 57 дахь удаагийн тэмцээний үйл ажиллагааг зохион явуулсан Beautycrown Culture Center ордны гадна дурсгалын зургаа татуулна. Хэрэв та хүсвэл буудлынхаа бассейнд зугаацах эсвэл массажны төвд зочилж дэлхийпд алдартай эртний уламжлалт Хятад массажийг бүтэн хоёр цагийн турш толгойноосоо хөлийн ул хүртэл хийлгэж бүтэн жилийнхээ алжаал ядаргааг тайлах боломжтой.
 Үдээс өмнө далайн эрэг дээрээ амарч торгон элсэн дээр дал модны сүүдэр дүүжин орон дээр халуун орны далайн сэвэлзүүр салхинд бүүвэйлүүлэн амрах боломжтой. Өдрийн хоолны дараа Хайнан арлын зүүн өмнөд хэсэгт орших халуун рашааны бүс болон Шинлун руу автобусаар 170 км хурдны замаар явж очно. Замдаа халуун орны ургамалын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, ургамалын ертөнцийн гайхамшигтай танилцах болно. Орой нь зочид буудалдаа тухлан амарч халуун рашаанд орж, аяны алжаалаа тайлах бөгөөд байгалийн энэ рашаан нь венийн судасны хатуурал, өндөр даралт, чихрийн шижин, саа, арьсны элдэв өвчинд нэн тустай болно.
 Өглөөний цайны дараа Шинлун бүсийн онц гаралт кофений үйлдвэрээр орж, кофе амтлан, худалдаа хийнэ. Дараа нь дэлхийн цорын ганц халуун бүсийн Сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, Сармагчингийн вант улсаар аялаж сармагчингийн цирк, хошин шоу, парад зэрэг хөгжилтөй аялалд оролцож сармагчингуудтай зургаа татуулж инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлнэ. Өдрийн хоолны дараа Хайнан арлын уугуул иргэд болох Ли үндэстний тосгоноор зочилж, Ли үндэстний хуримын ёслолд оролцож тэдний амьдралын хэв маягтай танилцаж, цагаан будаагаар нэрсэн шан лан-жү архийг нь хүртэж, Ли үндэстний алдарт хулсан бүжгийг үзэж сонирхоно. Мөн Ли залуусын модонд авирах нь сармагчингаас хурдан гэгддэг үнэн болохыг нүдээр үзнэ. Орой нь үзэсгэлэнт Саняа булангийнхаа далайн эргийн дэгэдэх зочид буудалдаа тухлан амарна.
 Үдээс өмнө далайн эрэг дээрээ чөлөөтөй амарч байгаад өдрийн хоолны дараа Хайнан арлын алдартай зүйлсийн нэг болох Болорын үйлдвэрээр орж, болор шил, гоёлын зүйлсийг маш хямдхан худалдаж авах боломжтой. Оройн хоолны дараа Саняагаас Бээжин чиглэлд ниснэ. Нислэг 4 цаг үргэлжилнэ. Оройдоо Бээжин хотод ирж зочид буудалдаа тухлан амарна. |
Энэ өдөр чөлөөт өдөр учир хоол, унаа, хөтөч үйлчлэхгүй ба аялагч та өөрийн сонирхлоор Бээжин хотын түүх дурсгалт газруудтай танилцах эсвэл худалдаа наймаа хийх боломжтой.
8-р өдөр Бээжин-Улаанбаатар |
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Гонконг зах, Ya Show төрөлжсөн зах болон түүний зүүн талд байрлах фирмийн бараа бүхий Adidas , Vera Moda, Lifestyle , Levis , Jack Jones , Nike , Espirit зэрэг дэлгүүрт чөлөөт худалдаа хийх боломжтой.
Дараа нь Улаанбаатарын чиглэлд нисч 2 цагийн дараа Улаанбаатар хотын Чингис хаан онгоцны буудалд бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Аялалын үнэ: 890 USD
Аялалд багтсан зүйлс:
- Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар онгоцны билет
- Бээжин-Хайнан-Бээжин онгоцны билет
- Жуулчны автобус
- Зочид буудал /2 ба 4 ортой/
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Аялалын ахлагч, зохион байгуулагч
- Гадаадад зорчигсдын гэнэтийн ослын даатгал
Аялалын зардалд багтаагүй зүйлс:
- Аялалын зардалд багтсан зүйлсээс бусад зардал
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт хоол хүнс
Жич: Аялалын үед байгаль, цаг агаар, авто замын түгжрээ, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас үзвэр хоног хасагдахгүйгээр маршрутад өөрчлөлт гарч болно.
Хайнан арал
Хайнаныг зорих жуулчны тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2005 онд 15 сая жуулчин ирсэн. Саняа хотыг аялал жуулчлалын хот болгох зорилгоор Саняа хотын захиргаа Дэлхийн миссийн 53,54,55,57 дах удаагийн тэмцээнийг энэ хотод зохион байгуулсан. А4 зэрэглэлийн амралт, аялал жуулчлалын 3 газар байна. Яалун булан, Нанша уул, Далайн хөвөө тэнгэрийн мандал.Саняа хотод жил бүр кокоnut-ын баяр, Хуримын баяр, "Шинэ торгон зам" загвар өмсөгч шалгаруулах тэмцээн, "Алтан тахиа" кино фестиваль гэх мэт арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулж байна.
Хайнан аралд 6000 жилийн өмнөөс хүн амьдарсаар иржээ.МЭӨ 221 онд Чин гүрний үед Хайнан арлыг сум гэж үзсэн бөгөөд энэ нь хамгийн анхны засаг захиргааны хуваарилалт ба МЭӨ 46 онд шангийн хэмжээнд хөгжиж очжээ. 1926 онд Хайкоу хотыг байгуулж,1948-1952 оны хооронд Хайнаны онцгой засаг захиргааны бүс гэдгийг зарлажээ.1952 онд Хайнан Ли, Мяа үндэстний өөртөө засах орон хэмээн зарласан байна.1984 онд Хайнаны засаг захиргааны бүс гэж байгуулсан байна.1988 онд Хайнан муж байгуулагдав.Мужийн нийслэл нь Хайкоу болж, 2001 оноос Азийн чуулга Боао төвлөрөх болжээ.
Хайнан бол Тайваний дараахи Хятадын 2-р том арал. Хайнан арал нь Хятадын өмнөд хэсэгт 65 сая жилийн өмнө газар хөдлөлтөөр эх газраас 29.5 км салж тогтжээ.Эх газарт хамгийн ойр хэсэг нь 18 км. Хайнан нь баруун талаараа Вьетнамтай /236 км /,зүүн болон өмнөд талаараа усаар Филлифин, Малайз, Индонезтай тус тус хиллэдэг. Хайнан арал нь Хятадын өмнөд хэсэгт 65 сая жилийн өмнө газар хөдлөлтөөр эх газраас 29.5 км салж тогтжээ.
Хайнан арал 2005 оны эцсийн байдлаар 37 үндэстний 8.2 сая хүн амтай. Үүнд:Хятад, Ли, Мяо, Хотон, Солонгос, Түвд, Монгол, Казак, Манж, Бай, И, Тү гэх мэт. Үүнээс Ли үндэстэн нь 1,200 мян орчим байдаг. /6000жил сууршиж байгаа/, Мяо үндэстэн нь 60.000, Хотон үндэстэн энд нутаглах болсоор 700 жил болж байна. Хүн амын 45,2 хувь нь хотод, 54,8 хувь нь хөдөөд суурьшиж байна.
2004 оны байдлаар Хайнан мужыг засаг захиргааны 2 хот, 6 сань зэрэглэл бүхий хот, 4 сань, 6 өөртөө засах сань гэсэн нэгжүүдэд хуваажээ.
Хайнан арал нь халуун бүсийн улирлын шинж чанартай, далайн уур амьсгалтай болно.Жилийн дундаж дулаан нь 23 хэм, жилийн дундаж хур тундасны хэмжээ нь 1500-2000мм, хамгийн халуун үедээ 25-28хэм, хамгийн сэрүүн үе нь 10 хэм байдаг. Хайнаны түүхэнд хамгийн их халуун нь 34С- 40,2С болж, харин түүхэн дэх хамгийн хүйтэн нь 6,6С -12С болж байжээ. Хамгийн халуун үе нь 4 сар бөгөөд маш халуун өдрүүд үндсэндээ 13-48 өдөр үргэлжилнэ. Хайнан нь борооны ба борооны бус гэсэн 2 улиралтай. Борооны улирал нь 6-11 сар болно. |