Улаанбаатар-Бээжин /автобус/
Аяллын хугацаа: 6 шөнө, 7 өдөр / 2021 он Шаардагдах зүйл: Хүчин төгөлдөр гадаад паспорт
1 дэх өдөр Улаанбаатар-Бээжин |
Аялагчид өдрийн 16,00 цагт Улаанбаатар төмөр замын өртөөнд цугларч 17,20 цагт Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн вагонд сууна. Энэ шөнө галт тэргэнд хононо. 2-р өдөр Бээжин Өглөө Замын-Үүдэд буун жуулчны автобусаар Эрээн хот руу хил гарна. Ойролцоогоор 11 цагийн үед Эрээн хотод буугаад үргэлжлүүлэн Бээжин хотруу Хятадын орон нутагийн автобусаар /12 цаг/ зорчино. Орой Бээжин хотод байрлах буудалдаа бууж амарна. Хоол унд: Замын хүнс өөрсдөө |
Өглөөний цайны дараа хотын төв Тян Ан Мэний талбайд ирж дурсгалын зургаа татуулан дэлхийн 50 гаруй улс орны түүх соёл, байгалийн 109 гайхамшигийг жижигрүүлэн урлан бүтээж таван тивийн газар зүйн байрлалаар эрэмбэ дараатай байрлуулж, тэнгис далайг нь ч дөрвөн далайн байршлын дагуу байрлуулсан, 46.7 га талбайтай, Ази дахь жижигрүүлж байгуулсан хамгийн том амралт үзвэрийн цогцолбор болох Дэлхийн паркаар зугаална. Дараа нь Бээжинд ирсэн гадаадын жуулчидын очих дуртай газрын нэг болох Silk Street буюу Гонконг захаар орж мөн худалдаа хийнэ. Гонконг зах нь чанар сайтай, хамгийн сүүлийн үеийн загвар бүхий төрөл бүрийн гутал, хувцас, цүнх гэх мэтийн бараа байдгаараа дотоод гадаадынхны очих дуртай газрын нэг болсон билээ. Орой Бээжин хотод байрлах буудалдаа бууж амарна. Хоол унд: Өглөө цай, өдрийн хоол, Оройн хоол
Үдээс өмнө хүн төрөлхтний бүтээсэн дэлхийн долоон гайхамшигийн нэг, 1985 онд дэлхийн өвд бүртгэгдсэн эртний Хятадуудын умардын довтолгооноос хамгаалах зорилгоор 2000 гаруй жилийн хугацаанд барьж босгосон 7000 гаруй километр үргэлжлэх, аварга луу мэт харагдах алдарт Цагаан хэрмийн дээр гарч, дурсгалын зургаа татуулна.
Орой Бээжин хотод байрлах буудалдаа бууж амарна. Хоол унд: Өглөө цай, өдрийн хоол, Оройн хоол
Үдээс өмнө Дэлхийн хуурай газрын хамгийн том далайн аквариум болох Бээжин аквариум-ийг үзэж далай доогуур түнелээр аялаж, төрөл бүрийн загас жараахай болон далайн хав, дельфиний ухаалаг тоглолт үзэж сонирхоно. Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул, гэх мэт Дэлхийн 600 –аад төрлийн 7000 гаруй амьтад цугларсан амьтдын ертөнцөөр аялна. Өдрийн хоолны дараа Бээжин хотын томоохон худалдааны төвийн нэг болох Яа-Шоу захаар орж худалдаа хийнэ. Үргэлжлүүлээд Эрээн хот руу Хятадын орон нутагийн унтлагын автобусаар буцна. Энэ шөнө автобусанд хононо. Хоол унд: Өглөө цай, өдрийн хоол
6 дах өдөр Бээжин-Улаанбаатар /1400 км/ |
Өглөө Эрээн хотод ирнэ. Өдөр 12 цаг хүртэл амарч эсвэл зах дэлгүүрүүдээр наймаа хийх боломжтой. 13 цагийн үед улс хоорондын автобусанд сууж Замын-Үүд өртөөг зорин автобусаар хөдөлнө. Галт тэрэг 18.05 цагт Замын Үүдээс Улаанбаатар руу хөдөлнө. Хоол унд: Замын хүнс өөрсдөө
Өглөө 08.55 цагт Улаанбаатар хотноо бууснаар бидний гайхамшигт аялал өндөрлөх болно. Аялалын үнэ: 580 USD
Аялалд багтсан зүйлс:
- Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар орон нутагийн галт тэрэгний билет
- Замын Үүд - Эрээн - Замын Үүд хооронд хил гарч ордог нийтийн автобусны билет
- Бээжин-Эрээний хооронд ирж очих Хятадын орон нутагийн унтлагын автобус
- Жуулчны автобус
- Зочид буудал /2 ортой/ Хүний тоо сондгойрсон тохиолдолд нэмж гураваар байрлах
- Буудалд ганцаар байрлах тохиолдолд нэмж 240000 төгрөг төлнө.
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Хятад болон монгол хэлтэй хөтөч
Аялалын зардалд багтаагүй зүйлс:
- Аялалын зардалд багтсан зүйлсээс бусад зардал
- Хувийн хэрэглээний зардал
- Замд хэрэглэх хоол хүнс
Жич: Аялалын үед байгаль, цаг агаар, авто замын түгжрээ, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас үзвэр хоног хасагдахгүйгээр маршрутад өөрчлөлт гарч болно.
Бээжин хот товч танилцуулга.
Бээжин хот бол 3000 гаруй жилийн тvvхтэй эртний алдарт хот бөгөөд Хятадын улс төрийн, соёл, шинжлэх ухаан, гэгээрэл боловсролын төв юм. Их цагаан хэрэм, хааны зуны ордон, Тэнгэр тахих сvм, 13 бунхан, Шяншань уул зэрэг дэлхий дахинд нэрд гарсан аялал жуулчлалын vзэмжит газар олонтой.
Умард Хятадын тал газрын баруун хойт хэсэгт оршдог. Зүүн, баруун болон хойт хэсгээрээ уулаар хүрээлэгдсэн 16410км кв нутаг дэвсгэртэй. Зүүнээсээ баруун тийш өргөнөөрөө 160км, өмнөөсөө хойшоо 170 км нийт талбайн 62 хувийг уул толгод эзэлдэг ба үлдсэн 38 хувийг нь тал газар эзэлдэг. Хотын төвд байрлах Тянь-ан-мины талбай нь далайн түвшинээс 44м өндөрт өргөгдсөн. Бээжингийн хамгийн өндөр цэг нь баруун уулын ноён оргил ДТ дээш 2303м өндөрт байдаг . Өмнөд хэсгээрээ 150км зайтай номхон далайтай хилэлдэг. Бээжин хот 5 гол мөрөнтэй, байгалийн нуур байхгүй, 85 усан сантай.
Нийт хүн ам нь 15.8 сая, хотын төвд 10 сая орчим хүн амьдран суудаг. Өдөрт 3,5 сая хүн зорчин өнгөрдөг. Хятадын 56 үндэстэний хамгийн олон 96,2 хувийг нь хятад үндэстэн эзэлдэг ба үлдсэн цөөнхи буюу 400.000 орчим нь бусад үндэстэнгээс бүрддэг.
Нийтийн тээврийн 300 гаруй чиглэлтэй, Бээжингээс 10 чиглэлд төмөр замтай, өдөрт 290 гаруй галт тэрэг 500-600 мянган хүнд үйлчилдэг. Улсын чанартай авто зам 11 байдаг. Бээжин хот унадаг дугуйгаараа дэлхийд 1-рт ордог. Нийт 2,5 сая гаруй авто машинтай. ОУ-ын нисэх онгоцны буудал 1956 онд байгуулагдаж, 1999 онд шинэ өргөтгөл хийсэн.1965 оны 8 сард анхны метро нь тавигдсан.
2005 оны байдлаар Бээжин хотын ДНБ-688,6 миллиард, 1 хүнд ногдох ДНБ 46000 юань, 1 хүнд ногдох орон сууцны талбай 26 мкв. Өдөрт дунджаар 2500 гар утас, 1606 автомашин үйлдвэрлэж байна. 2004 оны байдлаар Бээжин хотод интернет хэрэглэгчдийн тоо 4.2 сая байна.
Их дээд сургууль 70 орчим байдаг. 160,000-аад оюутан суралцдагийн 10-аад мянган оюутан нь гадаадынхан байдаг. Дунд сургууль 680, Мэргэжил дээшлүүлэх сургууль, коллежууд нь 550, бага сургууль- 700, цэцэрлэг- 4900 орчим байдаг. Их, бага, дунд сургуулиудад 1,8 хүн суралцаж байна.
Бээжин хотод буддын, бумбын , лалын, католик гэх зэрэг 40-өөд төрлийн шашинтай.
4 сарын 1-нээс хавар, 5 сарын 06-наас зун, 9 сарын 06-наас намар, 11сарын 08-наас өвлийн улирал эхэлдэг. Хамгийн хүйтэн улирал нь 1-р сар дундаж дулаан нь- 9.7, хамгийн халуун улирал нь 7-р сар өдөр шөнийн дундаж дулаан нь +30 хэм байдаг. Бээжин хот нь сэрүүн бүсийн эх газрын дулаан улирлын бүсэд харьяалагдаж, жилийн дундаж дулаан нь +13 хэм байна.
|