Манжуур
хотын бизнес аялал
БНХАУ-ын ӨМОЗ орны
Хөлөнбуйр аймагт орших Манжуур хот нь сүүлийн жилүүдэд дэлхийн жуулчид болон
худалдаа арилжааны голлох төв болон өргөжиж байгаатай холбогдуулан жилд
дунджаар давхардсан тоогоор 4 сая орчим жуулчин хүлээн авдаг томоохон хот болсон билээ.
Монгол, Орос, Хятад
Улсын хилийн зааг дээр оршдог энэ хотоос газар газрын соёл, олон үндэстнүүдийн зан
заншил, барилга байгууламжийн хэв маягийг сонирхохын зэрэгцээ төрөл бүрийн
үслэг эдлэл, Хятад, Оросын чанартай бараануудыг хямд үнээр худалдан авч амарч зугаалж
явахдаа та ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Таныг энэ аялалаар явахыг яарч
байвал цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй групп аялалыг эхлүүлэх боломжтой.
- Аялалын үнэ: 45 аялагчтай групп - 340000 ₮ Эсвэл 5 аялагчтай групп - Зөвхөн Манжуур хотод очиж
ирэх унааны зардал - 180000 ₮ /7 хүний суудалтай Япон улсын Аlphard машин/
- Аялал
хийх өдрүүд: 2021 - 2022 он. 7 хоног бүрийн 1 дэх өдөр
- Аяллын
хугацаа: 6 өдөр, 5 шөнө
- Шаардагдах зүйл: Хүчин төгөлдөр гадаад паспорт
- Авто аялал хэлбэрээр зохион байгуулагдана. / 2200 км /
1 -2 өдөр: Улаанбаатар
хот - Дорнод аймаг Чойбалсан хот - Манжуур хот
Чингис хааны талбайн урдаас товлосон ёсоор 8.30 цагт цугларч аяллын
ахлагч болон аяллын жолоочтой уулзан 9.00 цагт замдаа гарна. Манжуур хотын аялал
маань Хэнтий аймгийн Чингис хот, Дорнод аймгийн төв Чойбалсан хотыг дайран
өнгөрнө. Өглөөний цайны дараа бид БНХАУ Монгол улсын хилийн зааг Хавиргын боомт руу
хүлгийн жолоо зална /130 км/. 4 цаг орчим өргөн сайхан дорнодын талаар давхисаар
Хятадад улсын хил гаалиар нэвтрэн өнгөрч цааш засмал замаар /225 км/ давхисаар Манжуур
хотод хүрэлцэн ирнэ. Зочид буудалдаа бууж өрөөгөө хүлээж авсны дараа оройн
хоолонд орно. /оройн хоол/
3 дахь өдөр: Манжуур
Өглөөний цайны дараа 2007 оны дэлхийн Геннисийн номд
бүртгэгдсэн дэлхийн хамгийн том талбай болох Матрушка үзнэ. Үдээс
хойш Манжуурын Орос худалдааны төв, захаар орж худалдаа хийнэ.
Орой буудалдаа амарна . /өглөөний
цай, оройн хоол/
4 дахь өдөр: Манжуур
Өглөөний цайны
дараа чөлөөт өдөр бөгөөд та Манжуурын Орос худалдааны төв , захаар орж худалдаа
хийгээрэй . Энэ өдрийг та өөрийн сонирхлоор өнгөрөөх боломжтой. /өглөөний
цай/
5-6 дэх өдөр: Манжуур-Улаанбаатар
Өглөөний хоолны дараа манжуур хотоос хилийн зүг хөдөлнө. Хятад улсын хил
гаалиар нэвтрэн өнгөрсний дараа таны дурсамж дүүрэн аялал тань Монгол Улсын
нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирснээр өндөрлөх болно. /өглөөний цай/
Аяллын
төлбөрт багтсан зүйлс:
- Манжуур
хотод гурван одтой зочид буудалд 2– р байрлах
- Улаанбаатар- Манжуур-Улаанбаатар /унаа/.
-
Хүний тооноос хамааран тохилог, цэвэрхэн 7 хүний суудалтай Япон улсын Аlphard машин, байгууллага хамт олонд 24 болон 45
хүний суудалтай автобусаар үйлчилнэ.
- хөтөлбөрт
дурдагдсан хоол
- хөтөлбөрт
дурдагдсан үзвэрүүд
- Монгол
хэлтэй хөтөч
Аялалын үнэнд багтаагүй:
- хувь хүний хэрэглээний зардал
- хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
- хөтөлбөрт заагдаагүй хоол болон замын хүнс
- буудлын нэмэлт зардал
Аялалд явахад
анхаарах зүйлс:
- Монголдоо /хилийн наана/ аяллын эхний өдөр болон
сүүлийн өдөр замд хоноглох болон зооглох хоол хүнс хөтөлбөрт ороогүйг тооцож анхаарч явна уу.
- Монгол Хятадын
хилээр нэвтрэн ортол хэдэн цаг зарцуулагдах нь тодорхойгүй байдаг учраас
хилийн зурвас дээр хүлээх тохиолдол гардаг.
- Манжуур хотын аялал хийгээд чөлөөт
цагаараа дэлгүүр болон бусад газруудаар явахдаа авч яваа эд зүйлсээ энд тэнд мартах, алдах, элдэв хуурамч бараа худалдаж авахаас болгоомжлоно уу.
Холбогдох утас: 99020809, 99282120, 7004-9208 Цахим хуудас: info@namnaa.mn
Манжуур хотын түүхээс
Түүхийн янз бүрийн үед энэ хотын буй газарт хүннү, дүнхү, кидан, сяньби, монгол гээд янз бүрийн үндэстэн, омог амьдарч байсан гэдэг. Чин гүрний үед Орос Хятадын газар нутгийн Аргунь голоор тусгаарлаж.
1901 онд Орос-Хятадын хэлэлцээрээр Хятад-Дорнодын төмөр замыг барьж дуусгасан нь Манжуурыг Сибирь, Алс дорнодтой холбож хилийн дэргэд энэ өртөөг байгуулсан нь өнөөгийн энэ том хотын суурь үндэс болжээ.
1909 онд энэ нутагт Хятад улс Хуйлунзян мужийн Лубинь гацаа байгууллаа. 1931 оноос Хятадын зүүн хойд нутагт япончууд орж ирэн 1932 онд Манж-Го улс байгуулсан бол 1941 онд Манжуурыг хотын статустай болгож, Синянь мужид хамааруулжээ.
1949 онд БНХАУ байгуулагдсанаар Манжуурыг ӨМӨЗО-ны Хун аймгийн бүрэлдэхүүнд оруулсан байна.
1992 оноос Манжуурыг нээлттэй худалдааны хот гэж зарлаад 1992-1997 онд хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд зориулж 2,0 тэрбум доллар зарцуулсан юм.
Манжуурт жилдээ дөрвөн сая гаруй жуулчин ирдэг 20 жилийн өмнө дөө, элс шороо хийссэн, хүн ардынх нь аж амьдрал ядуухан жижиг боомт хотхон байсан Манжуурыг түмэн газрын аялагч жуулчин хөлхсөн аялал жуулчлал, худалдааны том хот болно гэж хэн төсөөлж байсан болов уу. Өнөөдөр энэ сайхан хот орос, монгол хүмүүсийн байнга зорчиж үзэж хардаг, арилжаа наймаа хийдэг том хот болжээ.
Оросын алс дорнодын хязгаар, бүр Сибирь, монголчуудын дунд өнөөдөр “Манжуур явлаа” гэсэн үгийг хэзээ ч сонсч болно. Аялал жуулчлалаар, юм үзэж нүд тайлах гэсэн хэсэг байхад, арилжаа наймаа хийхээр явах нэг хэсэг байх.
Юутай ч зүүн хойд Азийн Орос, Хятад, Монголы гурван улсын хилийн энэ боомт хот газар газрын түмэн үндэстэн, ястан хөлхдөг орчин үеийн хөгжиж байгаа том хот болжээ. 
Уг нь, энэ хот өөрөө 260 орчим мянган хүнтэй, Орос Хятадын төмөр замын боомт, гарц болсон авсаархан хот.
Статистик мэдээнээс харвал 15 жилийн тэртээ 2000 онд энэ хотод 610 мянган жуулчин ирж байсан бол долоон жилийн дараа 2006 онд гэхэд л 2,7 сая жуулчин, 2010 онд 4,27 сая жуулчин ирж байж. Энэ хэрээрээ жуулчдаас ордог орлого ч өсөн нэмэгдэж, 2000 онд 75 сая юань байсан бол 2006 онд 480 сая юань болж өсчээ. Харин 2010 онд аялал жуулчлалаас 240 сая долларын орлого олсон байна.
Ирж байгаа жуулчдын 53,3 хувь нь Манжуур хотод дунджаар 500-1000 юань зардаг байхад 26,7 хувь нь 1-2 мянган юань зарцуулдаг, 10 хувь нь 2000-аас дээш юань зарцуулдаг гэхээр арга ч үгүй юм. Үүний дээр зөвхөн гадаадын жуулчид төдийгүй Хятадын бусад нутгаас ирдэг дотоодын олон мянган жуулчин Манжуур хотод хөрөнгө оруулдаг.
Манжуур бол яахын аргагүй аялал жуулчлалын хот. Ийм ч болохоор “Хятадын аялал жуулчлалын шилдэг хот”, “Бүх Хятадын соёлын хот” “Бүх Хятадын үлгэр жишээ хот” алдрыг хүртсэн хэрэг.
Манжуур хотын хөгжлийн төлөв Манжуур бол Орос-Хятадын худалдааны 60 нь дамжин өнгөрдөг хуурай замын хилийн хамгийн том боомт хот. Ийм ч болохоор “Дорнод Ази руу нэвтрэх цонх”, “ЕвроАзи руу гарах гарц” гэж нэрлэдэг.
1992 онд энэ хотыг БНХАУ-ын Төрийн зөвлөл “Хилийн нээлттэй хот” гэж зарласнаар энэ хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжих боломж бүрдэж Орос, Монголын харилцаа, хил орчмын худалдааны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх болсон байна.
Улмаар 2010 оны зургадугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөл Манжуур хотыг “Нээлттэй эдийн засаг хөгжлийн туршилтын бүс” хэмээн тодорхойлсон нь энэ хотын хөгжилд шинэ боломж бүрдүүлсэн юм. 
Өнөөдөр энэ хотод аялал жуулчлалын улирлын үеэр олон улсын болон орон нутгийн 11 нислэг үйлдэж зорчигчдын тоо нь хэдийнээ 180 мянгаас давжээ. Энэ хотоор жилд төмөр замын 120 сая, авто замаар 3,5 сая тонн ачаа дамжин өнгөрч байна. Чингэлэгтэй ачаа гэхэд л төмөр замаар тээвэрлэгдэн Манжуур-Далянь гэсэн чиглэлд зөөж байгаа юм. Хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн байгууллага 24 цагаар ажилладаг нь аяаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх боломж олгодог байна.
Олон улсын харилцаа 1988 онд БНХАУ гадаад ертөнцөд нээлттэй бодлого явуулж эхэлснээр Манжуур хотын
гадаад харилцаа эхэлсэн гэж болно. Энэ үеэс Манжуур хот Оросын болон Монголын
зарим хоттой, мөн Ази, Европ, Америкийн бүс нутгуудтай харилцаа тогтоон хамтран
ажиллах болсон байна.
Энэ хотод Хятад-Орос-Монголын хамтарсан олон улсын цас мөсний баяр 12 удаа, гоо
бүсгүйн олон улсын шалгаруулалт найман удаа, олон улсын аялал жуулчлалын
баяр есөн удаа, шинжлэх ухаан, техник, технологийн үзэсгэлэн долоон удаа болж
байсан юм. Энэ бүхий л арга хэмжээний дүнд гурван улсын хамтын ажиллагаа, харилцаа,
ард түмний нөхөрлөл улам өргөжин тэлсээр байгаа юм. 
Үүний зэрэгцээ Манжуур хот Орос болон Монгол Улсын хил орчмын бүс нутгуудад
зохиогддог олон улсын чанартай олон арга хэмжээнд идэвхтэй оролцдог юм.
Энэ бүхнийхээ төлөө ч Манжуур хот 2010 онд Хятадын Олон улсын найрамдал, хамтын
ажиллагааны нийгэмлэгийн шагнал хүртжээ.
|