Эрхүү хотын аялал Аяллын хугацаа: 2 шөнө, 3 өдөр Шаардагдах зүйл: Хүчин төгөлдөр гадаад паспорт
1 дэхь өдөр:
Улаанбаатар-Эрхүү
17:00 цагт Чингис Хаан
нисэх буудал дээр цугларч бүртгэл хийлгэнэ.
19:05 цагт УБ –Эрхүүгийн
чиглэлийн Аеро Монгол компанийн шууд нислэгээр ниснэ. Нислэг ойролцоогоор 1 цаг
20 минут үргэлжилнэ. Эрхүү хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр хөтөч
тосон авч буудал руугаа явна.
Буудалдаа бүртгэл
хийлгэн амарна. Үдшийн сэрүүнд хотын төвийн цэцэрлэгт хүрээлэн , Ангар мөрний
эргээр хотын түүх дурсгалт хөшөө барималыг үзэн, биеийн алжаал ядаргаагаа
тайлан зугаалах боломжтой .
2 дахь өдөр: Эрхүү
Өглөөний цайгаа
буудалдаа Орос маягийн Буффет хоолыг өөрийн хүслийн дагуу сонгон зооглох болно.
Энэ өдөр та Байгаль
нуурын аялалдаа гарна. Замдаа Сибирийн түүх соёл, оросын ард түмний ёс заншилыг
үзүүлсэн Талцы хэмээх музейн хотхоноор зочилно . 2-3 удаа зогсож Байгаль нуурын
түүх домог, Транс-Сибирийн галт тэрэгний агуу бүтээн байгуулалт сонин содон
мэдээллийг сонсон нуурын эрэг дээрх Листвянка тосгонд ирж буудаллана. Байгал
нуурын цэнгэг уснаас барьсан шинэхэн Омуль загасаар хийсэн үдийн зоог барина.
Орон нутгийн “Байкал” музей үзэж , далайн
хавын хөгжилтэй тоглолт сонирхоно.
Загас болон бэлэг
дурсгалын зах орж Байгал нуурын үнэт чулуугаар хийсэн гоёлын зүүлт, дурсгалын
зүйлийг худалдан авах боломжтой.
Цэнгэг ус, цэвэр
агаараараа амьсгалаа цэвэрлэн Байгаль нуурын эрэг дээр наранд биеэ шаран цагийг
өнгөрөөх боломжтой юм. Оройн хоол идээд буудалдаа амарна
/ Орос дүнзэн байшин
/
3 дахь өдөр:
Эрхүү-Улаанбаатар
Орос маягийн
өглөөний цайгаа буудалдаа идэх болно. 11 цагт Эрхүү буцна. Хотын аялал : түүхэн
дурсгалт хөшөө, барилга байгууламжтай танилцана. Үдийн хоол
Хотын аялал дэлгүүр
: 30-ый квартал ( брэнд дэлгүүр, кафе, тоглоомын газар, террас )
Чөлөөт цаг бөгөөд та өөрийн хүссэнээр цагийг өнгөрөөх боломжтой.
19 цагт нисэх буудал руу явна.
21:05 Улаанбаатар
чиглэлд ниссэнээр аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэнд багтсан
зүйлс:
- УБ-Эрхүү-УБ чиглэлийн нислэгийн тийз,
онгоцны буудлын такс
- Хөтөлбөрт заагдсан зочид буудал
/1 өрөөнд 2 хүн байрлана/
- Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө, өдөр,
оройн хоол/
- Хөтөлбөрийн турш үйлчлэх Орос хэлтэй
хөтөч,
- Хөтөлбөрт заагдсан унаа
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний
тасалбар
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
Аяллын үнэнд
багтаагүй зүйлс:
- Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар
үйлчлэхгүй
- Хувь хүний хувийн хэрэглээний зардал
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Жич: /Дээрх хөтөлбөр
жишиг хөтөлбөр бөгөөд нислэгийн хуваарь болон хүний тооноос хамаарч уг хөтөлбөр
болон үнэнд өөрчлөлт орж болно/. Та Эрхүү хот руу авто машинаар аялахыг хүсвэл бидэнд саналаа явуулаарай.
Холбогдох утас: 99020809, 99282120, 7004-9208 Цахим хуудас: info@namnaa.mn
Эрхүү хотын
тухай
1652 онд
хазаг цэрэг ардын түрүүч Иван Похабов өвөлжөө (өвлийн байшин) барьж сууснаас
эхлэн Эрхүү өргөжин тэлжээ.[1] 1686 онд хаант төрөөс суурин хэмээх өргөмж
хүртсэн. 1760 онд Москватай холбогдох авто зам харгуй татагджээ. Бээжин зэрэг
газраас цай, торго, мод, алт, арьс, үнэт эдийг Орос оронд оруулахад Хиагт,
Эрхүүгээр дамждаг байв.
1821 онд Сперанскийн шийдвэрээр Сибирь хоёр хуваагдахад Дорно Сибирийн амбан
сайдын газар Эрхүүд төвхнөж байв. XIX зуунд I Николай хааныг унагахаар тэмцсэн
Декабристийн бослого дарагдсанаар зураач, ноён, төрийн зүтгэлтэд буруутаж
Сибирьт цөлөгдсөн. Тэдний ихэнх нь Эрхүүд төвлөж барилга байшин, уран бүтээлээ
туурвин соёлыг түгээсэн нь өнөөдөр Эрхүүгийн содон үзэмж болон үлджээ. 1879 онд
их гал түймэр гарч байсан. 1896 онд цахилгаанд холбогдож, 1897 онд төмөр зам
бүрэн тавигдаж галт тэрэгний өртөөтэй болж байв.
XX зуун гараад Оросын иргэний дайны хэдэн жилд Эрхүүд улаан-цагаан армийн
тэмцэл, тулаан олон болжээ. 1937 оноос хойш Эрхүү мужийн засаг захиргааны төв
болсон. 1950-1959 онд Ангар мөрөнд Эрхүүгийн усан сан баригдсан. 1920 онд
цаазар аваачигдсан Александр Колчакийн хөшөөг 2004 онд босгожээ.
Газар зүй
Эрхүү хот улсын нийслэл Москвагаас 5185 км, Байгал нуураас баруун хойш 72 км
зайд Енисей мөрөнд цутгадаг Ангар мөрний эрэгт оршдог. Эрхүүгийн УЦС-ын хэсэгт
мөрөн 580 м өргөн болдог. Хотын нэрийн анхдагч утга болсон Иркут гол хотын
баруун урдаас ирж Ангарт цутгадаг. Ангар хотыг зүүн эрэг, баруун эрэг гэж хоёр
хуваана.
Эрхүү зундаа халуун, өвөлдөө хүйтэн. VII сард дунджаар +18°C, ихдээ +37.2°C, I
сард дунджаар −18°C, туйлдаа −49.7°C хүрнэ.
Зам тээвэр
Сибирийн төмөр зам, Сибирийн хурдны зам (M53, M55) Эрхүүгээр дайрна. Төмөр
замаар Монгол улстай холбогдоно. Эрхүүгийн нисэх буудалд олон улсын нислэг
буудаг.
|