Улаанбаатар-Бээжин-Гонконг-Макао
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Шаардагдах зүйл: Хүчин төгөлдөр гадаад паспорт
1-р өдөр Улаанбаатар-Бээжин |
Аялагчид өглөөний нислэгээр Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч 2 цагийн дараа Бээжингийн Капитал олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Хотын төвд байрлах зочид буудалдаа түр амарсны дараа Дэлхийн хамгийн том хотын төв талбай болох Тян Ан Мэний талбайд очиж дурсгалын зургаа татуулна.
Дараа нь Зуны олимпын 29 дүгээр их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр-ийг үзэж сонирхож дурсгалын зургаа татуулна.
Өглөөний цайны дараа Капитал олон улсын нисэх онгоцны буудалд хүрч, CZ 3156-р рейсээр Хятадын өмнө хаалга, далайн эргтийн үзэсгэлэнт хот Шэньжэний чиглэлд 3 цаг орчим ниснэ. Шэньжэнд буусны дараа өдрийн хоол идэж автобусаар Дорнын сувд Гонконгийг зорино. Хуан Ганны хил гаалийн шалгалт нэвтэрсний дараа хотын аялал эхэлж дэлхийн хамгийн урт 2,2 км үргэжлэх Цинма гүүр, Глнконгийн билэгдэл болсон Golden Bauhinia талбай, хурлын үзэсгэлэнгийн төв ордон болон Peak Park өндөрлөг дээр гарч Гонконгийн үзэмжтийг бүхэлд нь харах ба тус хотыг зорьсон хүн бүрийн очих дуртай Оддын өргөн чөлөө –өөр аялж зуу гаруй жилийн түүхтэй Гонконгийн кино ертөнцтөй танилцана. Үдээс хойш буудалдаа түр амарна. Орой хоолны дараа аялал үргэлжлэн бөгөөд усан онгоцонд сууж Victoria боомтоор зугаалахдаа Шөнөгүй хот хэмээн нэрлэгдэх Гонконгийн шөнийн үзэмжийг харж хөгжмийн нэгэн шөнийг мартагдахааргүй сайхан өнгөрөөнө.
Өглөөний цайны дараа Гонконгийн нүүр царай болсон алдарт Диснейлэндийн гайхамшигт 4 ертөнцөөр бүтэн өдөрийн турш зугаацан, сонирхолтой тоглоомуудаар наадах тэрхэн агшинд хүүхэд насандаа эргэн очсон мэт сэтгэгдэл төрнө. Түүнчлэн үлгэрийн баатаруудтай зургаа авхуулах боломжтой.
Өглөөний цайны дараа Гонконгоос Макаоруу усан онгоцоор цаг гаруй аялсаар, хил гаалийн шалгалт нэвтэрсний дараа Макаод ирж өдрийн хоолоо иднэ. Дараа нь Макаогийн билэг тэмдэг болсон Алтан Лянхуа цэцэгт талбай, алдарт Paul сүмийн хана, А-Ма сүм болон өмнө тэнгисийг бараадан буй хумсан Бодисадваагийн хөрөг, Венецийн усан хот гэж алдаршсан зугаа цэнгэлийн газар зэргийг сонирхон аялсаар өрнө дорнын хэв загвар бүхий барилгуудын цогцолбор, дэлхийн хэмжээний зугаа цэнгэлийн парк Загасчны зогсоол –д очиж хөгжилдөнө. Орой нь Макаогийн казиног сонирхож, хүсвэл азаа үзэх ч боломжтой.
Өглөөний цайны дараа Хятадын Гуанду мужийн өмнө хэсэгт байрлах Жухай боомт хотоор дамжин хил гааль өнгөрсний зам дагуух Ханийн гудамж, Загасчин эмэгтэйн хөрөг зэргийг сонирхон аялсаар Шиньжэнд ирж хэсэг хугацаанд худалдаа хийх боломжтой. Дараа нь нисэх онгоцны буудалд хүрч, 19 цагт CZ 3195-р рейсээр Бээжин чиглэлд 3 цаг гаруй нисч хүрнэ. Бээжин хотод ирж зочид буудалдаа тухлан амарна.
Өглөөний цайны дараа Хятадын Гуанду мужийн өмнө хэсэгт байрлах Жухай боомт хотоор дамжин хил гааль өнгөрсний зам дагуух Ханийн гудамж, Загасчин эмэгтэйн хөрөг зэргийг сонирхон аялсаар Шиньжэнд ирж хэсэг хугацаанд худалдаа хийх боломжтой. Дараа нь нисэх онгоцны буудалд хүрч, 19 цагт CZ 3195-р рейсээр Бээжин чиглэлд 3 цаг гаруй нисч хүрнэ. Бээжин хотод ирж зочид буудалдаа тухлан амарна.
Энэ өдөр чөлөөт өдөр учир хоол, унаа, хөтөч үйлчлэхгүй ба аялагч та өөрийн сонирхлоор Бээжин хотын түүх дурсгалт газруудтай танилцах эсвэл худалдаа наймаа хийх боломжтой.
8-р өдөр Бээжин-Улаанбаатар |
Өглөөний цайны дараа Бээжингээс Улаанбаатбр чиглэлд нисч 2 цагийн дараа Улаанбаатар хотын Чингис хаан онгоцны буудалд бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Аялалын үнэ: 1280 USD
Аялалд багтсан зүйлс:
- Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар онгоцны билет
- Бээжин-Шэнжэн-Бээжин онгоцны билет
- Жуулчны автобус
- Зочид буудал /2 ба 4 ортой/
- Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
- Аялалын ахлагч, зохион байгуулагч
- Гадаадад зорчигсдын гэнэтийн ослын даатгал
Аялалын зардалд багтаагүй зүйлс:
- Аялалын зардалд багтсан зүйлсээс бусад зардал
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт хоол хүнс
Жич: Аялалын үед байгаль, цаг агаар, авто замын түгжрээ, техникийн болон бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас үзвэр хоног хасагдахгүйгээр маршрутад өөрчлөлт гарч болно.
Макао хот
1999 он хүртэл Португал улсын зүүн Ази дахь хараат улс байсан Макао хот нь Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дахь 2 тусгай раионы нэг юм. Макао нь Хятадын зүүн өмнөд далайн дагуух Жү Жиан мөрний хойгийн баруун талд нь байрладаг ба дөрвөн жижиг арлаас бүрдэнэ. 32,8 км квадрат газар нутагтай. 500,000 гаруй хүн амтай. Азийн халуун бүсийн салхины чанарын уур амьсгалтай бөгөөд хүн амын хамгийн өндөр нягтшилтай газар юм. Макао нь хойд талаараа Гуан дун мужийн Жү хай хоттой залгаа орших ба баруун талаараа Жү хай хотын Ван зи-тай алслан оршдог. Харин зүүн өмнөд талаараа тусгай районы нэг болох Хонконгтой 60 км зайтай оршдог. Макао нь дэлхийн 4 том казиногийн орны нэг бөгөөд Дорнын Лас Вегас гэдэг нэрээрээ алдартай болжээ. Мөн нэхмэл эдлэл, тоглоом, аялал жуулчлалын хэрэгсэл, зочид буудал ресторан зугаа цэнгэлийн газар зэргээрээ алдартай ба дэлхийн хамгийн баян орны нэг юм.
Гонконг
Гонконгийн бүтэн нэр нь БНХАУ-ын Гонконгийн онцгой засаг захиргааны орон юм. Гонконг нь дэлхийн 2 дугаар дайны дараа эдийн засаг нь хурдацтай хөгжиж Азийн 4 жижиг луу хэмээн нэрлэгдэж дэлхийн эдийн засгийн хамгийн өндөр хөгжсөн ба амьдралын түвшингээр хамгийн өндөр орны нэг болсон байна. Гонконг нь Азийн орны мөнгөн гүйлгээ, жуулчлалын үйл ажилгаа, усан тээвэр ба үйлчилгээ чөлөөт аж ахуйн цогц, төгөлдөржсөн хууль дүрэм, нийгмтйн тайван байдлаараа дэлхийд нэртэй төдийгүй түүхэн хөгжлийн явцад нэгэн үе хүн ам нь 5 мянга орчим, жижиг загасчны тосгон байснаа өнөөдрийн Дорнын сувд гэж нэрлэгдэж гоё сайхнаараа алдартай, дэлхийн хэмжээний том хот болж хөшгжсөн байна. Гонконг нь Гонконг арал, Жиулон хойг, Шинэ хилийн зааг гэх гурван хэсгээс бүрдэнэ. Энэ гурван хэсэг нь гурван өөр цаг үед гурван эрх тэгш бус гэрээг дамжин таслагдаж өнгөрсөн юм. 1840 онд Английн хар тамхины 1-р дайнаар дамжин Английн засгийн газар, Манж чин улсын засгийн газартай албадлагаар гэрээ байгуулан 1842 оны Нанжингийн гэрээ-г дамжин Гонконг арлыг таслан авчээ.
1856 онд Англи, Францын холбоот цэрэг, хар тамхины 2-р дайныг дэгдээн Хятад руу дүрвэн орж Манж чин улсын засгийн газартай албадлагаар 1860 оны Бээжингийн гэрээг тогтоон Жиулон хойгийг таслан авчээ.
1894 оны Япон Хятадын хөх морин жилийн дайны дараа Английн засгийн газар Манж чингийн засгийн газрыг албадан шахаж, 1898 онд Гонконгийн хилийн заагийн тусгай гэрээ-г байгуулан Шинэ хилийн зааг-г 99 жилээр түрээслэн авчээ. 99 жилийн дараа 1997 оны 7 сарын 1-нд 1984 онд тогтоосон Хятад-Английн холбоот тунхаг-ийг үндэслэн Гонконгийг эргүүлэн авчээ. Гэвч нийгмийн байгуулал мөн хөрөнгөт ёс хэвээр байж Хятадтай Нэг улс Хоёр зүйлийн байгуулал-ын зарчмаар зэрэгцэн оршиж байдаг.
Гонконгийн байршил нь Гуандунь мужийн Жужаан мөрний зүүн эрэгт оршиж, хойд талаараа Шижин хоттой залган, баруун талаараа Мөрөн алслан 61 км-ын тэртээ Макао хоттой алслан оршдог. Уур амьсгалын хувьд дэд халуун бүсийн ур амьсгалтай ба зундаа халуун чийглэг, өвөлдөө хуурай дулаан байдаг. Зундаа 20-30 градус хүртэл халдаг. Хамгийн хүйтэн үедээ ч +8 градусаас дээш байдаг. 5-9 сардаа хур тунадас элбэг. 8 сардаа бороо элбэг. Хүн ам нь 2008 оны бүртгэлээр 7 сая гаруйд хүрч, 1 км квадрат талбай газарт 6420 хүн ноогдож, дэлхийн хүн амын нягтрал хамгтийн их орнуудын нэг болох юм. Тогтмол бус хүн ам нь 210 мянгад хүрч байгаа юм. Олонх нь гуандун аялгатай бөгөөд англи хэлийг түгээмэл хэрэглэдэг.
|