|
Таны анхааралдДотоодын аялагч нарын анхаарах зүйлс
- Аялалыг зохион байгуулагч Сод Намнаа ХХК-ны боловсруулж, баталсан аялалын хөтөлбөр, маршрут тогтоосон цагийг чандлан баримтлана.
- Аялагч нь тухайн аялалын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж зөвшөөрсөн тохиолдолд аялалд оролцоно.
- Дулаан хувцас болон ууланд авирахад тохиромжтой хувцасаа аваарай.
- Ойр зуур хэрэг болох жижиг эмийн сантай явахад илүүдэхгүй.
- Аялагчид нь аялалыг удирдаж байгаа зохион байгуулагчийн удирдлагад аялана.
- Аялалын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аялалийн хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
- Нэмэлт төлбөртэй аялалын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
- Аюулгүйн бүсээ бүслэж яваарай. Ер нь болгоомжтой явахыг анхааруулж байна.
Гадаадад аялагч жуулчдын анхаарах зүйлс
- Аялалыг зохион байгуулагч “Сод Намнаа” ХХК-ны боловсруулж, баталсан аялалын хөтөлбөр, маршрут тогтоосон цагийг чандлан баримтлана.
- Олон улсын нисэх онгоцны буудал дээр нислэг эхлэхээс 2 цагийн өмнө ирсэн байвал зохино.
- Явж байгаа Улс орныхоо цаг агаарт тааруулж хувцасаа тохируулж өмсөөрэй.
- Аялагч нь тухайн аялалын хөтөлбөр, маршруттай сайтар танилцаж зөвшөөрсөн тохиолдолд аялалд оролцоно.
- Аялагчид нь аялалыг удирдаж байгаа Хөтөч-зохион байгуулагчийн удирдлагад аялана.
- Аялалын хугацаанд архи дарс хэтрүүлэн хэрэглэх, нийтийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчих, аялагчдын тав тухыг алдагдуулах, аялалийн хөтөлбөрийг өөрчлөхгүй байх.
- Тухайн орон нутаг, ард түмний ёс заншлыг дээдлэн хүндэтгэж, тухайн орны хууль, журманд захирагдана.
- Зайлшгүй шаардлагтай өөрийн бичиг баримтаа,ачаа тээшээ хаяж гээх,хулгайд алдахгүй болгоомжтой явахыг анхааруулж байна.
- Угтаж авч үйлчилж байгаа хөтөчийн танилцуулга, зааврыг анхааралтай сонсох, аялах хөтөлбөртэй нарийвчлан танилцах.
- Очиж байгаа орон нутгийн цаг, зөрүүг мэдсэн байх.
- Тухайн орны мөнгөний нэгж, ханшны хэлбэлзлийг мэдсэн байх.
- Зочид буудлууд өдрийн 10 цаг хүртэл тооцоогоо хийдэг, Хэрэв жуулчин: телефон, мини-бар, ресторан, буудлын тээш хадгалах зэргээр үйлчлүүлсэн бол нэмэгдэл тооцоо хийнэ.
- Үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө буудлын өрөөний сейф болон ресепшины сейфенд хадгалуулж болно.
- Амны цангаа тайлах усыг дэлгүүр, барнаас авч болно. Өөр бусад газраас авахгүй байх нь дээр.
- Очиж байгаа нутаг орны ёс заншил, хүн ардыг хүндэтгэн харицана.
- Нэмэлт төлбөртэй аялалын төлбөрийг цаг тухайд нь хөтөчид аялал эхлэхээс өмнө төлсөн байх.
Эдгээр дээрх анхаарах зүйлсүүд нь компаний дотоод дүрэм гэж үйлгоорой. Танд сайн сайхныг хүсэе.
|