Дотоодын аялал.

|
Аялал жуулчлал сонирхдог,
өөрийн хобби болсон чөлөөт ертөнцөд амьдрах хүсэл эрмэлзэлтэй хэн ч
гэсэн манай цахим хуудасны хүндтэй зочин байх болно. Танин мэдэхүйн их
замд хамтдаа аялцгаая. Монгол орны түүх соёл, байгалийн сайхныг үзэж, алжаалаа тайлан амрахыг хүсч байвал бид таны хөтөч болж дуртайяа туслахад бэлэн байна.
|
... Мэргэшсэн дотоодын аяллын байгууллагуудаар харилцан
тохиролцож үйлчлүүлэх явдал нь хэдийгээр зардал мөнгө бодсоноос ахиу гарах нь
ойлгомжтой ч олон асуудлыг өөрөөсөө холдуулж байгууллагад даатгаснаар зөвхөн
хувийн, багийн бэлтгэлдээ л анхаарах сайхан боломж бий болно. Өнөө хэр нь очиж
амжихгүй байгаа тэр алс холын аймгуудад аялахад хувиараа аялснаас
байгууллагаараа аялсан нь бараг зардлын хувьд ялгаагүй харагдаж байгаа нь
бидний хэсэг нөхдийн хийж ирсэн хэдэн аяллаас тод харагдлаа. Тухайлбал Хагийн
хар нуур чиглэлийн явган аялал, Алтай таван богд уулсын ойр орчмоор аялах уулын
болон явган аялал зэрэг нь баталж байна. Бид Ганхүү, Алтайгийн “Үүргэвчтэй
аялал”, Амайгийн “Монгол бадарчин аялал”, UBS-ийн Америк орноор гэх мэт олон
сайхан аяллын нэвтрүүлэг, мэдээллүүдээс харь улсын сайхныг биширч суусаар.
Эцэг эхчүүд нь өөрсөддөө мөн залуучууд нь ААВЫН
БУЙД ГАЗАР ҮЗ гэгчээр сайхан муухай тэр зүйлийг, биеэр явж үзэж, ойлгох
боломжийг өөртөө олгооч хэмээн уриалах байна. |