|
|
|
|
|
|
ДАВСАН БҮТЭЭГДЭХҮҮН.
Жамц давсыг чухам
юугаараа гайхамшигтай юм гэж гадныхан их асуудаг. Үүнд товчхон ч болов
хариулъя. Жамц давс эрүүл мэндэд ихээхэн тустай. Хүний дотоод эрхтэн цөсийг
цэвэршүүлдэг, мөн шүд өвдөхөд завсарт нь хийж зуувал түргэн хугацаанд өвчинг
зогсоодог, элдэв яр шархыг хатааж эдгээдэг. Бас настай хүмүүсийн даралт ихсэхэд
хөөрлийг нь дардаг. Жамц давсыг долооход хоолны шингэц сайжрахын зэрэгцээ
хоолойны мах багасдаг. Гэдэс дотрын өвчтэй хүн байгалийн жинхэнэ цэвэр
бүтээгдэхүүн энэ давсыг усанд уусгаж хэрэглэвэл эм тангаас ч дээр ач тусаа өгнө
гэнэ. Монголчууд энэ давсыг эмчилгээний зорилгоор ашиглаад зогсохгүй хоолондоо
ч байнга хэрэглэсээр ирсэн.
ХҮНСНИЙ ДАВС - Жамц давс Жамц давсыг хоол ундандаа өдөр тутам байнга хэрэглэвэл сайн. Жамц давс нь магни
багатай учир хоол унданд хийж хэрэглэхэд гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч
үндэстний хоолонд хэрэглэхэд нэн зохимжтой.
НУУРЫН ДАВС. Монгол давсаа хоол цайндаа хийж хэрэглэхэд идээ
ундааны шим амтыг нэмэгдүүлэн идэх дуршлыг ихэсгэж хоолны шингээлтийг
сайжруулж улмаар булчин шөрмөсийг чангаруулж яс чөмгийг тэжээн бүдүүрүүлэн ид
хүчийг төгөлдөржүүлнэ.
ДАВСАН ХАВТАН.
Давсан хавтанг хэрэглэхэд нилээд халах учир түлэгдэхээс сэргийлж болгоомжлох хэрэгтэй. Загас, жижиг сам хорхой гэх мэт бусад далайн гаралтай хүнс болон
нимгэн зүссэн мах буюу хүнсний ногоо, өндөг зэрэг амархан болдог хоол хүнсийг шарж болгоход зохимжтой бөгөөд тансаг хэрэглээ
болно. Давсан
хавтан дээр болж байгаа хоол хүнс шарагдаж болохийн зэрэгцээ цугтаа амтлагдана. Чанасан мах, түүхий загасыг амталж идэхдээ давсан хавтандаа үрж, түрхэж хэрэглэхэд их
амттай бөгөөд хавтангаа тавиур болгон ашиглаж болно.
ДАВСАН ЧИЙДЭН Давсан
чийдэн хэрэглэгчäийн тав тух, тансаг хэрэглээ, эрүүл мэндэд
зориулагдсанаас гадна гэрлийн шилнээс ялгарах дулааны үйлчлэлээр жамц
давсны химийн найрлагад агуулагдаж байгаа бодисуудын ууршин ялгарах
онцлог болон өнгийг ашигласанд уг бүтээгдэхүүний мөн чанар оршино.
Шинэ жил, сар цагаан, төрсөн өдөр
гэх мэт тэмдэглэлт баярыг тохиолдуулан гэр бүл, хамаатан садан, найзууддаа давсан
чийдэн бэлэглэвэл туйлын зохимжтой, өвөрмөц, тансаг, үнэ цэнэтэй, эрүүл мэндэд
нь тустай сайхан бэлэг болно.
ДАВСАН ЛАА. Давсан лаа бага зэрэг давсан чийдэнтэй ижил үр нөлөө үзүүлдэг. БАННЫ ДАВС
Та
жамц давстай ваннтай усанд орвол таны биеийн арьс эрдэс баялгаар
тэтгэгдэхээс гадна биеийн био энерги тань идэвхжиж сул дорой байдал
арилж тэнцвэржинэ.
МАССАЖНЫ ДАВС Жамц давстай ваннтай усанд орохдоо массажны давс хэрэглэхэд тохиромжтой.
Холбогдох утас: 7004-9208, 99282120, 99020809.
|
| |
|